​ИХ БРИТАНИЙН АРДЧИЛАЛД ЗАНАЛХИЙЛЖ БАЙГАА ОРОС БИЗНЕСМЕНҮҮДИЙГ НЭРЛЭЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/11/11

Өрнөдийн орнуудад сонгуулийн үеэр нэгнээ Оростой холбоотой, Оросын тагнуул туршуул гэж буруутгасан мэдээг сөргөлдөгч талууд ашиглах нь нэгэнт хэвийн үзэгдэл болжээ. Анх Трампыг Ерөнхийлөгч болсон сонгуулийн үеэр АНУ-д эхэлж байсан энэ төрлийн хийрхэл өдгөө дэлхий Өрнөдийн голдуу орнуудаар хүчтэй газар авчээ. Улс төрийн ямар нэг ээдрээ, дуулиант хэрэг, сонгуулиар талууд нь ёс юм шиг нэгнээ Оростой холбоотой, Оросын эрх ашгийг хамгаалж, эх орноо золигт гаргах гэж байна гэдэг, үүндээ тагнуулын байгууллагуудын мэдээллийг ашигладаг болсон.

Жишээлбэл, удахгүй Их Британид парламентын хугацаанаас өмнөх сонгууль болох гэж байна. Энд талууд аль хэдийн нэгнээ ОХУ, Путины тагнуулаар зарлаад, сонгуулийн сурталчилгаа эхлүүлээд байгаа. Консерватив намынхан сонгуулиар ялж, Brexit-ийг амжилттай дуусган Путины буруу байсан гэдгийг харуулна, Brexit-ийг эсэргүүцэж байгаа Лейбористууд бол ОХУ, Путины талын туршуулууд гэж байгаа. Харин лейборист намынхан үүний хариуд Ерөнхий сайд Борис Жонсоны тэргүүлж байгаа Консерватив намд их хэмжээний хандив өргөсөн Оросын бизнесменүүдийн нэрийг ил болгосон нь ихээхэн дуулиан тариад байна. Эдгээр бизнесменүүдийг Их Британийн парламентын Тагнуул ба аюулгүй байдлын хорооны (ISC) маш нууц тайланд дурдсан байжээ. Тус тайланг олонд ил болгохыг Борис Жонсон эрс эсэргүүцэж, сонгуулийн дараа ил болгох шийдвэр гаргасан ч хэвлэлийнхэн яаж ийгээд нууц тайлан илтгэлтэй танилцаад Оросын бизнесменүүдийн нэрийг олж мэджээ. Тараагдсан парламент дах Жонсоныг эсэргүүцэгчид дийлэнх олонх байсан тул ийм тайлан гарсанд гайхах зүйлгүй байх. Нэр гарсан оросуудын зарим нь Борис Жонсонтой биечлэн танилцаж, дотнын харилцаа үүсгэж байсан гэж тайланд дурдсан байсан юм гэнэ.

Тухайлбал, "ЮКОС"-ын дэд Ерөнхийлөгч асан Александр Темерокогийн нэр гарсан. Энэ хүнийг ОХУ-д "Енисейнефтегаз"-ын хувьцааг хулгайлсан гэж буруутган эрэн сурвалжилж байгаа ч Их Британид гарсан. Тэрээр Борис Жонсоныг "найзаа" гэж олны дэргэд ярих дуртай юм гэнэ. Темероко нь сүүлийн долоон жилийн дотор Консерватив намд 1,2 сая фунт хандивлажээ.

Өөр нэг гарсан нь Оросын төрийн өмчит "Внешэкономбанк"-ны тэргүүн асан, Оросын Сангийн сайд асан Владимир Чернухины гэргий Любовь Чернухина. Тэрээр Борис Жонсон ба экс Ерөнхий сайд Дэвид Кэмеронтой хамт газрын теннис тоглохын тулд 150 мянган фунт төлж байсан. Өмнө нь Консерватив намд 450 сая фунт хандивлаж байжээ.

Дараагийн нэр гарсан хүн бол Британийн "Independent" сонины эзэн тэрбумтан Александр Лебедев. Түүний хүү нь Жонсоны их дотнын найз болж таарсан.

Энэ бүхнээс үүдээд Brexit-ийг эсэргүүцэгч Британийн хэвлэлүүд нь эдгээр бизнесменүүдийг "Их Британийн ардчилалд заналхийлж байгаа оросууд" гэж тодорхойлоод байгаа юм. Өрнөдийн бусад орнуудад бол ОХУ, Путинтай, Оросын тэрбумтнуудтай нэр холбогдсон улстөрч болгон ялагдал хүлээж, цаашид улс төрд өсөн дэвших найдлагагүй болдог бол Жонсон энэ бүхнээс яаж мултрахыг сонгуулийг үр дүн харуулах болоод байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18