​ПОЛЬШИЙН ЭМНЭЛГҮҮДЭД 50-70 МЯНГАН ЭМЧ ДУТАГДАЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/11/08

Польшийн эмнэлгүүдийн 80 хувь нь эмч нарын дутагдалд ороод байгаа боловсон хүчнээ нөхөхийн тулд гадаадаас, тэр дундаа хил залгаа Украйнаас эмч нар ажилд авахад бэлэн байгаа тухай дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг хүний нөөцийн "ManpowerGroup" агентлаг мэдээлсэн байна. Дутагдаж байгаа эмч нарын тоог "Польшийн радио" нь 50-аас 70 мянган гэж багцаалдсан байна. Иймд Польшийн эмнэлгийн дээд танхим нь Польшид ажиллах хүсэлтэй гадаадын эмнэлгийн ажилтнуудаас польш хэлний шалгалт авч, ажиллах эрхийг олгодог болсон. Ийм замаар 2016-2018 онуудад Украйны 262 иргэн, Беларусын 81, Саудын Арави, Германы, АНУ-ын 9 иргэн шалгалт өгөн тэнцэж, Польшийн эмнэлгүүдэд ажиллаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Польшийн эмнэлгийн дээд танхимын Рафал Холубицкий нь "Украйн бол манай өрсөлдөгч биш харин дэмжлэгийн бүлгийнхэн. Гэхдээ тэдний дадал чадварыг Польшид ч бас бататган шалгахыг бид хүсэж байна" гэжээ. Польш эмч нар нь илүү өндөр цалинтай Их Британи, Герман, Швейцар зэрэг улсууд руу очиж ажилладаг тул боловсон хүчний ийм их хомсдол үссэн аж. Иймд мэргэжлийн чадвараа баталгаажуулж чадсан, польш хэл судалсан гадаадын иргэн энэ улсад ажиллахад таатай орчин бүрэлджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18