​МЕТРОНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАНЗАЛ ДООГУУР ШАГАЙСАН ГАЖ ДОНТОН БУСАД ЗОРЧИГЧДОД ЗОДУУЛАН АМИА АЛДЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/11/07

Сингапурт метроны станц дээр эмэгтэйчүүдийн банзал доогуур сэм шагайдаг гаж донтон бусад зорчигчдод зодуулж амиа алдсан тухай "South China Morning Post" сонин мэдээлсэн байна. Далд камераар эмэгтэйчүүдийн зургийг сэм авч байсан этгээдийг бусад зорчигчид анзаарч дургүйцлээ илэрхийлэн цагдаа дуудсан байна. Үүний дараа гаж донтон этгээд зугтаахад таван хүн араас нь хөөжээ. Тэд гаж донтныг метроны буудлаас 500 метрийн зайнд гүйцэн унагаж, саатуулах арга хэмжээ авсан аж. Цагдаа нарыг хэргийн газар ирэхэд гаж донтон этгээд хөдлөхөө больж, судасны цохилт нь мэдрэгдэхгүй болсон байжээ. Иймд цагдаа нар түргэн тусламж ирэх хүртэл түүнд хиймэл амьсгал, зүрхний иллэг хийсэн ч амжилтад хүрээгүй аж. Түргэн тусламжийн эмч нар ирээд гаж донтон этгээд хэдийн амьсгал хураасныг тогтоосон байна. Сэжигтнийг хөөхөд оролцсон гэрч "Гүйцэж очоод хэрэгтнийг газар унагасан. Гэтэл бөөлжиж эхэлсэн тул хамаагүй шахахаа больсон. Би түүнийг огт боогоогүй. Бид зүгээр л иргэнийхээ үүргийг гүйцэтгэж байсан, бүгд л цагдаа иртэл тэр хүнийг саатуулахыг л хүссэн" гэж мэдүүлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18