УРТ ХУГАЦААНЫ ШИЙДЭЛ

О.Шүрэнцэцэг
2019/11/06

Европагрид Монголын хийн сүлжээ (MGN) нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болон захын дүүргүүдэд байгалийн хий түгээх сүлжээний шинэ төсөл боловсруулахаар болсныг мэдээлэв. "Урт хугацааны шийдэл" төсөл нь нийслэл хотыг агаарын бохирдлын хямралаас ангижрахад чухал хувь нэмэр оруулах юм. Мөн орон нутгийн бизнесүүд болон айл өрхүүдийг аюулгүй, үр ашигтай, өртөг багатай халаалт болон эрчим хүчний эх үүсвэрээр хангагдах асар их боломжийг авчрах эрчим хүчний тогтвортой сүлжээг бий болгон эдийн засгийг сайжруулах зорилготой.

Улаанбаатар хотын иргэд болон ирээдүй хойч үеийнхэнд зориулж орчин үеийн хийн хоолойн сүлжээг бий болгоход хөрөнгө оруулж, хөгжүүлэх, нийслэл хотын хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр, хурдацтай бууруулах, үр ашигтай, найдвартай, аюулгүй сүлжээгээр дамжуулан айл өрх, бизнесүүдийг цэвэр шатах хийгээр хангах, мөн хоол хийх болон халаалтад нүүрсийг эрчим хүчний анхдагч эх үүсвэр болгон ашигладгийг болиулж, хүн бүрийн худалдан авах чадварт нийцсэн эрчим хүчээр хангах нь компанийн гол зорилго юм. "Урт хугацааны шийдэл"-ийн төлөвлөгөө нь дараах үр дүнд хүрэх зорилготой:

  • Дэд бүтэц ашиглан хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах.
  • Цэвэр шатах байгалийн хийн ашиг тусыг хүртэх боломжоор илүү олон хүнийг богино хугацаанд хангах.
  • Эрчим хүчний салбар дахь хамгийн дэвшилтэт технологийг ашиглан, илүү өргөн хэмжээний инновацийг тус салбарт бий болгох.
  • Хэрэглэгчдэд зориулан хямд үнээр хий нийлүүлэх.
  • Тогтвортой өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэх.
75093792_520176375495513_7957340734556733440_n75233544_1479654178877576_2901839012241080320_n75550509_1367407246767850_1716251674303004672_n69841350_432788567428946_586007730163023872_n74905560_793127427800656_3972535412370440192_n73482586_580602769414021_7224503903792922624_n


МОНГОЛЫН ХИЙН СҮЛЖЭЭ

2018 оны нэгдүгээр сараас эхлэн зах зээлийг судалсан бөгөөд Монголын хийн сүлжээ төсөл нь бидний зүгээс ойрын жилүүдэд Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аюулгүй, цэвэр эрчим хүчний дэд бүтцийг бий болгох төслүүдээс анхных нь юм. Ирээдүйг урьдчилан таамаглах хамгийн сайн арга бол зориг шулуудан, түүнийг бүтээх явдал юм" хэмээн Европагрид болон MGN-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Рори О'Нейл тайлбарлав.

Энэхүү чухал ач холбогдолтой үйлчилгээг аль болох олон хүнд хүргэхийн тулд тус компани нь хийн хоолойн сүлжээ баригдаж байх хугацаанд хөршүүд дундаа ашиглаж болох даралтат байгалийн хий хадгалах сав бүхий үндсэн сүлжээнд холбогдоогүй хий түгээх төвүүдийг байгуулах зэргээр олон төрлийн технологийг хослуулан ашиглана.

"Байгалийн хийн хүртээмжтэй байдал нь өрхийн түлшний ядуурал болон агаарын бохирдлыг бууруулдаг. Иймээс бид шинээр цэцэглэсэн эдийн засгийн амин сүнс болох эрчим хүчний сүлжээнд өөрсдийн мэдлэг, туршлагыг зориулан ажиллаж байна. Бидний 'Урт хугацааны шийдэл' төсөл маань хамрах цар хүрээ болон санаа зорилгын хувьд их хүсэл тэмүүлэлтэй төлөвлөгөө юм. Энэхүү "тэргүүн санаачилга"-ын зорилго нь нөөц боломжоо бүрэн ашиглаж чаддаг Монгол Улсыг бий болгон, эрүүл мэнд, нийгмийн сайн сайхан аж байдал, нийгмийн тэгш байдлыг хангах үндсэн зорилготой бөгөөд бүх хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахын тулд дээрх санаачилгад дэмжлэг болон сурталчлан таниулах үйл ажиллагаа хэрэгтэй байгаа юм." гэж О'Нейл цааш үргэлжлүүлэв.

Энэхүү төслийн дагуу эхний ээлжинд Улаанбаатар хотод хэдэн зуун километр хий түгээх шугам хоолой бүхий эрчим хүчний шинэ дэд бүтцийг барьж байгуулахад 200 сая ам. долларын шууд хөрөнгө оруулалт хийгдэх юм.

"Урт хугацааны шийдэл"-ийн төлөвлөгөө нь дэлхий дахинаа хийн хоолойн дэд бүтцийн хөгжүүлэлтийн хамгийн том төслүүдийн нэг бөгөөд энэхүү цогц, нарийн техникийн төслийг боловсруулах, бүтээн байгуулах, ашиглалтанд оруулахад цаг хугацаа шаардагдана. Харин байгуулсных нь дараа дэд бүтэц нь Монголын болон нийслэл хотын ирээдүй хойч үед үр өгөөжөө үргэлжлүүлэн өгсөөр байх бөгөөд хүлэмжийн хийн ялгаруулалт болон агаарын бохирдолтой тэмцэхэд шийдвэрлэх чухал нөлөө үзүүлнэ.

ЕВРОПАГРИДЫН ТУХАЙ

Европагрид нь эрчим хүчний сүлжээний төсөл болон эрчим хүчний интернет сүлжээний технологийг хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн эрчим хүчний дэд бүтцийн мэргэшсэн хөгжүүлэгч юм. Их Британийн Лондон хотод төвтэй тус компани нь орчин үеийн технологийг ашиглан улс орнууд болон тивүүдийг хооронд нь холбосон хил дамнасан эрчим хүчний тогтолцоог нэгтгэх төслийг хөгжүүлдэг. Уг төслийн хүрээнд Европагрид Монголын хийн сүлжээг тусгайлан байгуулсан болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

И-мэйл хаяг: [email protected]

Утас: +44 (0)20 8144 4140

Цахим хуудас: www.europagrid.com www.mgn.mn



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа 7 цагийн өмнө
Улаанбурханы халдвараар өвчилсөн дөрвөн сартай хүүхэд энджээ 9 цагийн өмнө
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.6 хувиар өсчээ 9 цагийн өмнө
​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна 11 цагийн өмнө
Д.Батсайхан: Таван толгойг Монголдоо авч үлдсэнд минь талархдаггүй юм гэхэд гүтгэж хэлмэгдүүлмээргүй байна 12 цагийн өмнө
Хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 13 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 13 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Төв аймаг болон таван дүүрэгт цахилгаан хязгаарлана 14 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно 14 цагийн өмнө
Бага зэрэг сэрүүсэж, бороо нойтон цас орно 16 цагийн өмнө
Куба Улсын Элчин сайд Хорхе Родригезийг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Хамтарсан Засгийн газрын гэрээг дүгнэх ажлын хэсэг удахгүй хуралдана Өчигдөр
“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ Өчигдөр
​Г.Гантуяа: Үнэлгээнд өндөр оноо авсан багш цалингийн 40 хувь хүртэлх урамшуулал авах боломж бүрдэнэ Өчигдөр
АНХААРУУЛГА: Үерийн аюулаас сэрэмжилнэ үү Өчигдөр
​ Сувилагч мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай Өчигдөр
Ц.Баатархүү сайд Дорноговь аймагт ажиллаж байна Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан эхэллээ Өчигдөр
Өнөөдөр дэлхийн сувилагчдын өдөр Өчигдөр
Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраав Өчигдөр