Д.ОДБАЯРЫГ БАРИВЧЛАН ТУСГААРЛАН ХОРЬЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/11/06

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг өнөө өглөө БНСУ-д дамжин өнгөрөхөөр буух үед нь цагдаагийн байгууллагаас шууд баривчилсан байна. Тодруулбал, онгоцны үйлчлэгчийн биед хүрч бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг, мөн орчуулагч эмэгтэйг заналхийлсэн нэмэлт хэргээр баривчилсан бөгөөд тусгаарлан хорьсон байна.

Хэргийг сануулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу бэлгийн халдлага үйлдсэн хэргээр Өмнөд Солонгосын цагдаад саатуулагдсан байдаг. Түүнийг Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч болох 20 настай эмэгтэйн биед хүрсэн, мөн А гэгч монгол иргэн үйлчлэгчийг мөрөөр нь тэвэрсэн үйлдэл гаргасныг буруутгаж, тус улсын цагдаагийн алба хаагчид саатуулсан талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд анх мэдээлсэн юм.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр тухайн өдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяраас цаг гаруй хугацаанд байцаалт авчээ. Тухайн үед Д.Одбаяр нь "Би энэ явдалд хамаагүй. Миний ард сууж явсан хүнтэй холбоотой. Намайг андуурсан" хэмээн мэдүүлээд, асуудлыг дипломат халдашгүй эрхийн хүрээнд шийдэхийг хүссэн байдаг. Улмаар БНСУ-д эргэж ирээд мэдүүлэг өгөхөө илэрхийлж, Бали аралд болох Олон улсын хуралд оролцохоор явсан юм.

Өмнөд Солонгосын тал арваннэгдүгээр сарын 1-нд түүнийг Индонез руу нисэхийг нь зөвшөөрч, цааш явуулсан ба БНСУ-д эргэж ирэхгүй тохиолдолд ямар ч мөрдөн байцаалт явуулалгүйгээр хэргийг прокурорт шилжүүлэхээ мэдэгдсэн байна.

"Корейн Эйр" компанийн зүгээс "Нисэх онгоцны үйлчлэгчээр ажилладаг Монгол Улсын иргэн эмэгтэйг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр монгол хэлээр доромжилсон, сүрдүүлсэн нь түүнийг сэтгэл зүйн тогтворгүй байдалд хүргэсэн" хэмээн мэдээлэл өгчээ. Яг юу гэж сүрдүүлснийг нь олон нийтэд тодорхой мэдээлээгүй байгаа хэдий ч тухайн үеийн байдлаас болж их хэмжээний айдастай, чичирч байсан талаар мэдээлэл өгөв. Цагдаагаас тухайн ажилтныг мөн мэдүүлэг өгүүлэхээр дуудсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 6 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 7 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 8 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 8 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 9 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 10 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 11 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 12 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 12 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 13 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 14 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 14 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр