ЯРИХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ ДАСГАЛУУД

О.Шүрэнцэцэг
2019/11/06

Ярих чадвараа сайжруулах нь бизнесийн шинэ хамтрагч олох, үйлчлүүлэгчтэй болох, шинэ боломжуудыг бий болгох гээд олон давуу талтай.

Хүмүүст хүртээмжтэй, үр ашигтай, итгүүлэх чадвар сайтай, хүчтэй мэдээлэл өгөх хамгийн сайн гарц тул танд ярих чадвараа сайжруулахад туслах дасгалуудыг танд санал болгож байна.

  • Хүүхэддээ санаагаа тайлбарлаж өг

Энэ дасгал нь өөрийнхөө шинэ санааг богино хугацааны туршид эерэг хариу үйлдэлтэйгээр дамжуулах боломж юм. Хүүхдүүд насан хүрсэн хүмүүсийг бодвол амьдралын туршлага багатай байдаг учир тэдэнд ойлгуулахын тулд та санаагаа хялбарчлах шаардлагай. Өөрөөр хэлбэл энгийн үгээр тодорхой ойлголт өгөх чадвартай болоход тус болно.

  • "Жижиг" ярианд бэлд

Үндсэн санаа руугаа ороход "жижиг" яриа танд тусална. Цаг агаар, газар орны тухай яриа, эсвэл ярилцаж буй хүнийхээ хувцаслалтын жижиг хэсгийн талаар яриагаа эхлүүл. Тэгээд дараа нь үндсэн асуудал руугаа орж болно. Өдөр бүр энэ дасгалыг хийх хэрэгтэй. Ингэхдээ ярилцахад хамгийн таатай, боломжтой хүн дээр туршиж үз.

  • Гол санаагаа тэмдэглэ

Бичих нь төсөөлөх, ярихаас илүүтэй мэдээллийг ой ухаанд шингээхэд тусалдаг. Ой ухаанд тань таны ярих гэж байгаа зүйл үнэхээр аугаа санагдаж байгаа бөгөөд түүнийгээ яриагаараа илэрхийлж чадахгүй бол эхлээд бичих хэрэгтэй. Бичсэний дараа гол санаагаа мартсан эсэх, чухал биш зүйлийг оруулсан эсэх нь тодорхой болно. Хамгийн гол санаанаасаа эхлээд жагсаалт үүсгэж тэмдэглэ. Дараа нь үүнийгээ ашиглаж үр дүнтэй яриа өрнүүлээрэй.

  • Төлөв байдлаа "төгс" болго

Төлөв байдал тийм чухал биш санагдаж болох ч анхны сэтгэгдлийг сайжруулахад хамгийн чухал юм. Мөн хэлж ярьж байгаа зүйл тань хүнд хүрэх нь илүү байна. Юуны өмнө цэх зогс, мөрөө эгцэл, гараа халаасандаа хийлгүйгээр урдаа байлга. Хүмүүстэй нүдээрээ холбогдож, гүнзгий амьсгалаарай. Энэ нь танд том өөрчлөлтийг авчирна.

  • Олон хувилбар туршиж үз

Яриандаа дандаа нэг хэлбэрийг үгсийг битгий ашигла. Ингэвэл яг робот шиг сонсогдоно. Үгсийн сангаа баяжуулж, олон өөр үгээр ярих хэрэгтэй. Ингэж чадвал таны яриа хэтэрхий "модон" биш илүү "натурал" сонсогдоно.

  • Хурдан удаанаа тохируул

Хүмүүс янз бүрийн хэмнэлээр ярьдаг. Гэхдээ та өөрт хамгийн сайн тохирох, ярихад хамгийн аятайхан сонсогдож байгаа хэмнэлийг олоорой. Эхлээд хурдан, удаан янз бүрээр ярьж үзэх хэрэгтэй. Аль нь илүү сайхан сонсогдож байна вэ?

Хариуг нь өөр хүнээс асууж мэдсэн ч болно. Яг одоо сонгож чадахгүй ч хурдан, удаанаар хэмнэлээ өөрчилж ярих нь яваандаа өөрийнхөө хэв маягийг олоход тусална.

  • Яриагаа дуу хураагуурт хадгал

Өөрийнхөө яриаг дуу хураагуурт бичээд сонсох, эсвэл бичлэг хийгээд дараа нь үзэх хамгийн үр дүнтэй арга. Дараа нь өөрийн яригаа сонссоноор жижиг алдаа, хүмүүст хэрхэн хүрч байгаа байдал, гол санаагаа гаргаж буй эсэхийг хянах боломжтой болдог. Жишээ нь яриан дундах удаан зогсолт, биеийн эвгүй хэлэмж зэргийг харж болно.

Яриагаа илүү олон хүнд, хүртээмжтэй хүргэхийн тулд олон удаа ингэж давтаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20