ХЭЛЛОУИНЫ БАЯРААР ГИТЛЕРИЙН ХУВЦАС ӨМСӨЖ ИРЭЭД БАГШАА АЖИЛГҮЙ БОЛГОЖЭЭ

Н.Мижидмаа
2019/11/05

Хэллоуины баяраар элдэв үлгэрийн баатар, киноны дүр, түүхэн хүмүүсийн хувцсыг өмсөж, нүүрээ хувиргадаг уламжлалтай. Үүнээс болж янз бүрийн ээдрээ үүсэх нь цөөнгүй. Жишээлбэл, энэ жилийн Хэллоуины баяраар Америкийн Юта мужийн Криксайд хотын бага сургуулийн сурагч АдольфГитлерийн хувцсыг өмсөж ирсэн явдал ихээхэн дуулиан тарьжээ. "Deseret News" сонины мэдээлж байгаагаар Гитлерийн дүрэмт хувцас өмссөн жаал хүү үндэсний цөөнхийн төлөөлөл болсон хүүхдүүдийн өмнө нацист байдлаар ёсолж байгааг харуулсан фото зураг олон нийтийн сүлжээгээр тархсаны дараа бөөн шуугиан дэгджээ. Юта мужийн еврейчүүдийн холбоо нь жаал хүүг тийм хувцас өмссөнийг эрс шүүмжлээд цаашдаа ахин ийм байдал гаргуулахгүй байх талаар хүүгийн эцэг эх, сургуулийн захиргаа анхаарах ёстой гэж мэдэгдсэн байна.

50 сая хүний аминд хүрсэн аймшигт дайн, хүнийг яс үндсээр нь үзэн яддаг бурангуй үзлийг үүсгэн байгуулагчийг бага сургуулийн жаал хүү яагаад дуурайх болсон талаар мөрдөн байцаалт явуулж шалгахаар болжээ. Шалгалт хийх хугацаанд хүүгийн ангийн багш ба сургуулийн захирлыг цалинтай амралтад албадан гаргаад байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18