ГРЕКТ ХУУЛЬ БУС ЦАГААЧДЫГ ДҮҮРТЭЛ ЧИХСЭН КОНТЕЙНЕР ТЭЭЖ ЯВСАН МАШИНЫГ СААТУУЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/11/05

Грекийн зүүн хойд нутаг дахь Ксанти хотын орчим цагдаа нар хууль бус цагаачид дүүртэл чихсэн контейнер бүхий машиныг саатуулсан тухай "Xanthinews" сонин мэдээлсэн байна. Контейнер дотор 81 хүнийг чихэн Салоник хот хүртэл хулгайгаар тээвэрлэж байжээ. Цагдаа нар контейнер ачсан хүнд даацын тэргийг төлбөртэй хурдны зам руу орохоор төлбөр хийж байхад амжиж саатуулсан байна. Саатуулсны дараагаар контейнерт явсан 15 хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх хэрэг гарчээ. Цагдаа нар машиныг зогсоож шалгаагүй бол тэдгээр хүмүүс Их Британид контейнер дотор бүтэж үхсэн 39 цагаачтай адил эмгэнэлтэй байдалд орж магадгүй байсан гэж байна.

Контейнерт битүүмжлэгдэн Их Британи руу хууль бусаар нэвтэрсэн 39 цагаач агаарын дутагдалд орж амиа алдсан явдал өнгөрсөн долоо хоногт Их Британид гарсан нь дэлхийн нийтийн анхаарлыг хууль бус цагаачлалын, хүний наймааг тойрсон асуудалд ихээхэн анхаарахад хүргэсэн юм. Зарим мэдээгээр контейнер дотор амиа алдсан 39 хүнийг хятад цагаачид гэж байгаа бол өөр мэдээгээр вьетнам цагаачид гэж мэдээлж байна. Энэ хэргийг зохион байгуулсан хэрэгт сэжиглэн Британид гурван хүнийг баривчилсан бол Вьетнамд найман хүнийг саатуулсан тухай мэдээ ирж байгаа. Хууль бус цагаачдыг контейнерт хийсэн машиныг Болгараас Их Британид ирсэн гэж үзэж байгаа юм байна. Машины байршил тогтоогч төхөөрөмж дээрх өгөгдлүүдийг шалгаж үзэхэд өмнө нь удаа дараалан Их Британи руу тээвэр хийж байсан бас цагаачдын бөөнөөр байршуулах төвүүдээр орж байсан нь тогтоогдсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18