ЭНЭТХЭГИЙН ЖАММУ БА КАШМИРЫН ЗАХ ДЭЭР ГРАНАТ ДЭЛБЭРЧ ОЛОН ХҮН ШАРХАДЖЭЭ

Н.Мижидмаа
2019/11/05

Энэтхэгийн Жамму ба Кашмир холбоот газар нутгийн зах дээр алан хядагчид гранат дэлбэлсний улмаас нэг хүн амиа алдаж, 18 хүн шархадсан тухай нутгийн цагдаагийн алба мэдээлжээ. Сринагар хотын зах зах дээр арваннэгдүгээр сарын 4-ний өдөр дэлбэрэлт болсон байна. Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэж, хэргийн газар ирсэн цагдаа нар мөрдөн байцаах ажил явуулж байгаа юм байна. Одоогоор Жамму ба Кашмирт үйл ажиллагаа явуулдаг хэт даврагч бүлэглэлүүдээс нэг нь ч тус дэлбэрэлтийн хариуцлагыг хүлээх тухай мэдээлээгүй байна.

Энэтхэгийн Засгийн газар Жамму ба Кашмир онцгой эрхтэй муж байсныг татан буулгаж, Жамму ба Кашмир болон Ладхак гэсэн холбоот газар нутаг гэсэн шинэ субъект хоёрыг бий болгох тухай шийдвэр нь аравдугаар сарын 31-ний шөнө дундаас хэрэгжиж эхэлсэн. Өмнө нь муж байхдаа Жамму ба Кашмир нь тусдаа үндсэн хуультай, өөрсдийн бүрдүүлдэг Засгийн газартай, өргөн хүрээ бүхий автономит эрхтэй байсан. Шинэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор холбоот газар нутаг нь Энэтхэгийн төв Засгийн газрын шууд захиргаанд байдаг, хууль тогтоох хуралгүй болсон юм. Энэ шийдвэрийг Жамму ба Кашмир мужийг Энэтхэгээс салан тусгаарлахын төлөө үйл ажиллагаа явуулдаг олон тооны бүлэглэл, тэдгээрийг дэмждэг Пакистан зэрэг улсууд тун таагүй хүлээн авч, хурцаар шүүмжилсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18