ИЗРАЙЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ГУРАВ ХОНОГИЙН ДОТОР ПАЛЕСТИНЫ ГАЗАР НУТГИЙГ ХУРААН АВАХ 16 ТОГТООЛ ГАРГАЖЭЭ

Н.Мижидмаа
2019/11/05

Израйлын Засгийн газар нь Иордан голын баруун эрэг дагуух Палестины эзлэгдсэн газар нутгаас хураан авах 16 тогтоол шийдвэрийг сүүлийн гурав хоногийн дотор гаргасан тухай "Anadolu Ajansi" агентлаг мэдээлж байна. Энэхүү үйлдэлд "Еврейчүүдийн хууль бус сууриныг эсэргүүцэх хороо"-ны тэргүүн ВалидАссаф нь "Булаан авах тогтоол нь аль хэдийн болж өнгөрсөн зүйлийг албан ёсоор бүртгэж байгаа төдий юм" гэсэн тайлбар өгчээ. Израйлын эрх баригчид хууль бусаар булаан авсан газар нутгийг хуулийн дагуу хийгдсэн болгож харагдуулснаар эдгээр нутгийн газрын хэвийн баялгийг бүрэн хяналтдаа оруулахыг зорьж байна гэж Ассаф үзэж байгаа юм байна.

1967 оны "Зургаан хоногийн дайн"-ы дараа Израйл нь Иордан голын Баруун эрэг дээрх Палестины нутгийг булаан эзэлсэн байдаг. Гэвч энэхүү үйлдлийг нь дэлхийн нийт хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд одоо ч Палестин улсын газар нутаг гэж үзсэн хэвээр байна. Израйлын эрх баригчдын хийсэн энэхүү үйлдлийн дараа Европын холбооны удирдлагаас Израйлд хандан булаан эзэлсэн газар дээр еврейчүүдийн суурин барих ажлаа зогсоохыг уриалсан байна. Арванэгдүгээр сарын 4-нд Европын холбооны төлөөлөгчдийн хийсэн мэдэгдэлд "Европын холбоо нь Израйл улсыг булаан эзэлсэн газар нутаг руу хүн ам шилжүүлэн суурьшуулахтай холбоотой бүх ажлаа зогсоохыг уриалж байна" гэжээ. Түүнчлэн Европын холбооны удирдлага нь Тель-Авивын хийж байгаа үйлдэл нь олон улсын хэм хэмжээг зөрчиж байна гэсэн байр сууринд хэвээр гэдгээ онцолжээ.

Одоогоор Иордан голын Баруун эрэг дагуух булаан эзлэгдсэн нутаг дээр 650 мянган еврей шилжин суурьшигчид амьдарч багаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18