ЮНЕСКО НЬ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛД ОНЦГОЙ СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ УРИАЛЛАА


ЮНЕСКО нь Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийг шийтгэлгүй өнгөрөөхийг эсэргүүцсэн олон улсын өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг чигэлсэн хүчирхийлэлд онцгой сонор сэрэмжтэй байхыг уриаллаа. ЮНЕСКО-ийн мэдээлж буйгаар 2006-2018 онуудад дэлхий даяар албан үүргээ гүйцэтгэж явсан 1109 сэтгүүлч амиа алдсан байтал сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хариуцлагыг үүрэг ёстой хүмүүсийн 90 хувь нь ямар ч шийтгэл хүлээгээгүй явааг онцгойлон дурджээ.

2017-2018 онуудад үйлдэгдсэн сэтгүүлчдийн амь насанд хүрсэн гэмт хэргийн 55 хувь нь зэвсэгт мөргөлдөөнөөс ангид улс орнуудад болсон гэдгийг ЮНЕСКО мөн онцолсон байна. 2019 оны эхний арван сарын байдлаар амиа алдсан сэтгүүлчдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс тодорхой хэмжээгээр цөөрсөн ч үйл явдлын талаарх мэдээллийг хүргэхдээ баримталсан зарчмын байр сууринаас болж хохирсон сэтгүүлчдийн тоо ихээхэн нэмэгдээд байгаа аж.

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал ОдриАзуле нь сэтгүүлчдийг аюултай байдалд оруулах, сэтгүүлчдийн амь насанд халдах, сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийг мөрдөлгүй зөнд нь орхих зэрэг зэрэг хэргийг мөрдөн байцааж тодруулахыг ЮНЕСКО дэмжиж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.

2013 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей нь Малид амиа алдсан хоёр франц сэтгүүлчийн дурсгалыг хүндэтгэх үүднээс арваннэгдүгээр сарын 2-ыг Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийг шийтгэлгүй орхихыг зогсоохын төлөөх олон улсын өдөр болгон зарласан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18