БРИТАНИЙН СӨРӨГ ХҮЧИН ЕРӨНХИЙ САЙДЫНХАА ЗӨВЛӨХИЙГ ОРОСЫН ТАГНУУЛ ГЭЖ СЭЖИГЛЭЖЭЭ


Британийн парламентын цөөнх Лейборист намынхан 90-ээд онд ОХУ-д ажиллаж байсан Доминик Каммингсыг ямар арга замаар Ерөнхий сайд Борис Жонсоны ерөнхий зөвлөх болсныг ихэд сонирхох болсон талаар "The Sunday Times" сонин мэдээлжээ. Тодруулбал, Лейборист намын "сүүдрийн" Засгийн газрын "сүүдрийн" Гадаад хэргийн сайд ЭмилиТорнберри нь Засгийн газрын Гадаад хэргийн сайд Доминик Раабд хандан Каммингс нь ерөнхий зөвлөх болсноор нууцын ямар зэрэглэлтэй мэдээлэлтэй танилцах эрхтэй болсныг тодруулж өгөхийг хүсжээ. Мөн захидлын хуулбарыг Ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, сөрөг тагнуулын алба МI-5, гадаад тагнуулын алба МI-6 руу явуулсан аж. Захидалд Орост ажиллаж байсан хүн Их Британийн Засгийн газрын бодлогод нөлөөлөх хэмжээний хамгийн өндөр түвшний маш нууц мэдээлэлтэй танилцах болсонд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн байна.

ОХУ-д 1994-1997 онуудад ажиллаж байсан Доминик Каммингс нь Борис Жонсоныг дуулиан тарьсан олон шийдвэр гаргахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байсан. Жишээлбэл, Brexit-ийг саадгүй хэрэгжүүлэхийн тулд Британийн парламентын таван долоо хоног хүчээр амраах тухай шийдвэр нь Каммингсын санал байсан гэнэ.

"Daily Mirror" сонин нь Каммингсиыг Оксфордын их сургуулийн эртний ба орчин үеийн түүхийн ангийг төгссөн, Орост ажиллахдаа Самара хотоос Европ руу зорчигч тээврийн шинэ чиглэл нээхээр ажиллаж байсан ч төсөл нь бүтэлгүйтсэн, дээр нь өөрөө орос хэл мэддэггүй гэсэн байна. Харин Консерватив намыг дэмжигчдийн сайд дээр Каммингсыг орос хэлээр ярьдаг, Достоевскийн зохиолыг судалдаг, Оросын түүх соёлд хайртай хүн гэж бичсэн байжээ.

Каммингс нь Их Британид байхдаа Боловсролын сайд МайклГоувын туслахаар ажиллаж байгаад 2016 оны Brexit-ийн бүх нийтийн санал асуулгын үеэр Европын холбооноос гарахыг уриалагчдын "Vote Leave" хэсгийн тэргүүнээр ажиллаж, албан тушаал эрчимтэй ахисан байна.

Их Британийн түүхэнд Оросын тагнуулын албанд элссэн хүмүүс гадаад тагнуулын алба, сөрөг тагнуулын алба ба гадаад явдлын яам, хааны зөвлөх хүртэл өндөр албан тушаалд хүрч, маш нууц мэдээллийг тухайн үеийн Зөвлөлтийн удирдлагад өгч байсан тохиолдол бий. Энэхүү тагнуулын бүлэглэлийн гол гишүүдийн нэг болох КимФилби агсны "Миний нууц дайн" зохиол нь монгол хэл дээр орчуулагдан гарч байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18