ХОНКОНГТ ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛД ОРОЛЦСОН 200 ГАРУЙ ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ


Аравдугаар сарын 3-нд Хонконгийн гудамж талбайд болсон эсэргүүцлийн жагсаал, түүнийг дагалдсан үймээн, эмх замбараагүй явдлыг тараах үед цагдаа нар 200 гаруй хүнийг баривчилсан байна. Зарим жагсагчид цагдаа нар руу шатах шингэнтэй лонх шидэлж дайрсан. Баривчлагдсан хүмүүсээс 180 гаруй шатах шингэн бүхий лонх хураан авсан аж. Мөн баривчлагдсан хүмүүсийн дунд гал зэвсэг биедээ авч явсан, олон нийтийн өмчийг сүйтгэсэн хүмүүс болон Хонконгийн Засгийн газрын тогтоолыг зөрчин жагсаалд оролцохдоо нүүрээ халхалсан баг зүүсэн хүмүүс байжээ. Цагдаа жагсагчдыг тараахдаа бороохой, нулимс асгаруулагч хий ашиглажээ. Үймээнийг тараах үеэр 17 хүн гэмтэж бэртсэн гэж байна.

Гэмт хэргийн сэжигтнүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэх хуулийг эсэргүүцэн эхэлсэн жагсаал нь тав дахь сардаа үргэлжилж байна. Эрх баригчид хонконгчуудын дургүйцлийг төрүүлсэн хуулийг батлахгүй гээд, авч хэлэлцэхээс албан ёсоор татгалзсан ч жагсаал цуглаан зогссонгүй. Одоо жагсагчид цагдаа нарын гаргасан үйлдлийг хараат бус комиссоор шалгуулж, буруутнуудыг шийтгэх, хууль тогтоох байгуулахад Бээжингийн томилгоогоор бус шууд сонгуулиар хүмүүс сонгодог болох, жагсаалыг албан ёсоор үймээн самуун гэж нэрлэхийг болих зэрэг олон шинэ шаардлага тавиад байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18