Сэрэмжлүүлэг: Хүүтэй болон хүүгүй мөнгө зээлнэ гэх залилан ихэсчээ

О.Шүрэнцэцэг
2019/11/03

2019 оны эхний 10 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан "Залилах" гэмт хэрэг улсын хэмжээнд 4125 бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн хэргийн 50-60 хувь нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах, хүүтэй болон хүүгүй мөнгө зээлэх, зээлийн болон барьцааны гэрээ байгуулан эд зүйл өгч, авах явцад үүссэн маргаантай холбоотой гомдол мэдээлэл эзэлж байна.

Мөн сүүлийн үед иргэд хуурамч веб сайт, холбоосоор нэвтэрч хувийн нууцлал аюулгүй байдлаа алдаж санхүүгээр хохирох, онлайнаар бараа материал захиалж залилуулах, хэн нэгэн олны танил эрхмүүдийн зурагтай хуурамч хаягаар явуулж байгаа уралдаанд оролцож хохирох тохиолдол их гарч байна.

Иймд иргэд эх сурвалж тодорхойгүй аливаа холбоос линкэнд нэвтэрч хувийн мэдээллээ алдахаас урьдчилан сэргийлэх, чанартай найдвартай аль болох урьдчилгаа мөнгө авдаггүй газраас онлайн худалдан авалт хийх, мөн хэн нэгэн олны танил эрхмүүдийн зурагтай мөнгө, бэлэг дурсгал амласан уралдаан тэмцээн бусад мэдээлэлд итгэж өөрийн мөнгө санхүүгээр хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20