КВS: Монголын Үндсэн хуулийн цэцийн дарга Онгоцон дотор үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлэв

О.Шүрэнцэцэг
2019/11/01

Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Солонгос руу ирэх онгоцонд онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан хэргээр цагдаад саатуулагдлаа. Инчонь онгоцны буудлын цагдаагийн газар Бэлгийн дарамт үзүүлэх, шийтгэх тусгай хуулийн дагуу олон нийтийн газар бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Доржийн Одбаяр болон хамт яваа 42 настай А нарыг баривчилалгүй хэрэг үүсгэв.

Д.Одбаяр цэцийн дарга нь өмнөх өдрийн оройны 8 цаг 5 минут орчимд Улаанбаатар хотоос Инчонь онгоцны буудалруу ирж байгаа КАЛ-н онгоцон дотор 20 хэдэн настай эмэгтэй үйлчлэгчийн өгзөгийг илсэн гэх хэргээр буруутгагдаж байна. Д.Одбаяр даргатай хамт яваа А ч бас мөн онгоцны үйлчлэгчийн мөрийг илэх тэврэхээр завдах хэрэгт буруутгагдаж байна.

Онгоцны буудлын зүгээс Д.Одбаяр нарын үйлдлийг Цагдаагийн газарт дуудлага өгч мэдээлжээ. Дуудлага авсан цагдаагийн албан хаагчид Инчонь онгоцны буудлын 2-р терминалд Д.Одбаяр нарыг саатуулсан боловч удалгүй сулласан. БНСУ дах Монгол улсын ЭСЯ-ны албан хаагч "Д.Одбаяр дарга нар нь дипломат дархан эрх бүхий "Венийн конвенци"д хамрагдах албан тушаалтан гэж тайлбар өгсний дагуу цагдаагийн газар Одбаяр нарыг сулласан байна.

Цагдаагийн албан хаагчид "Шөнө орой болсон Монголын Үндсэн хуулийн цэцийн дарга бол Венийн конвенцид хамаарагдах албан тушаалтан мөн гэсэн тул эхний ээлжид сулласан байдалтай байгаа бөгөөд Венийн конвенцид хамрагдах эсэхийг нарийн тодруулсны дараа удалгүй байцаалтт явуулах болно гэж мэдээлжээ.

Эх сурвалж КBS,


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20