​АРД ОЛНЫГ БОХИР АГААРААС ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ГЭЖ БУРУУТГАВ

О.Шүрэнцэцэг
2019/11/01

Хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг олон улсын "Amnesty International" байгууллагаас Пакистаны Засгийн гарыг иргэдийнхээ эрүүл, хэвийн амьдрах эрхийг зөрчиж байна гэж буруутгасан байна. "Amnesty International"-ы Өмнөд Ази дахь албар нь Пакистаны Лахор болон бусад том хотуудын агаарын бохирдол өндөр байгаа нь ирэгдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна гэж үзжээ. Тус байгууллагын сайн дурынхан ба Лахор дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудын авсан агаарын дээжид шинжилгээ хийхэд "утааны улирал" эхэлсэн үед агаарын чанар нь эрүүл мэндэд аюултай болох нь нотлогдсон гэнэ. Иймд "Amnesty International"-аас Пакистаны эрх баригчдад хандан нөхцөл байдлыг сайжруулах арга хэмжээ авахыг уриалжээ. Энэ аравдугаар сард агаарын бохирдол хамгийн өндөр хотуудын олон улсын жагсаалтыг гаргахад Пакистаны Панжаб мужийн төв Лахор хот нь хоёрдугаарт орсон юм. Харин агаарын бохирдол хамгийн өндөр хотоор Энэтхэгийн нийслэл Нью Делийг заажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18