ЯПОНЫ ХУУЛЬ ЗҮЙН САЙД ОГЦОРЛОО

О.Шүрэнцэцэг
2019/11/01

Японы Ерөнхий сайд Синзо Абэ энэ долоо хоногт хоёр дахь удаагаа сайд нь огцорч байгаад ард түмнээсээ уучлал гуйсан тухай "NHK" мэдээлж байна. Хэдхэн хоногийн өмнө Эдийн засаг, худалдаа ба аж үйлдвэрлэлийн сайд Иссю Сугавара нь сонгогчдодоо хулуу, жимс үнэгүй тараасан, нэг дэмжигчийнхээ гэр бүлд 20 мянган йень бэлнээр өгсөн дуулианаас болж өөрийн хүсэлтээр суудлаасаа буусан. Тэгвэл энэ удаад Хууль зүйн сайд Кауюки Каваи нь мөн адил хэргийн улмаас албан тушаалаасаа огцорсон байна. Сайдын эхнэр Анри Каваи нь сонгуулийн штабын ажилтнууддаа хууль зөрчин хоёр дахин өндөр цалин өгдөг, түүнчлэн өөрийн тойргийн оршин суугчдад жимс бэлэглэсэн гэдгийг "Shukan Bunshun" сэтгүүлд баримттайгаар илчилсний дараа сайд арга буюу огцорчээ. Уг нь Хууль зүйн сайдынхаа эрх мэдлээрээ далайлгаад суудалдаа үлдэж чадах байсан ч Япон нь Азийн зарим улс орноо хавьгүй илүү ёс зүйтэй тул ийнхүү огцорсон бололтой. Ташрамд сонирхуулахад, өмнөх сайдыг огцроход хүргэсэн баримтуудыг мөн л "Shukan Bunshun" сэтгүүлийн олон нийтэд ил болгосон байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18