​РУМЫНЧУУД ОХУ-ААС 93 ТОНН АЛТ НЭХЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/11/01

Европын холбооны парламентад Румынаас сонгогдсон гишүүд Европын зөвлөлийн Парламентын ассамблейгаас Оросын талаар гаргах тогтоолын бичвэрт Хаант Орост хадгалуулахаар өгсөн Румыны вант улсын алтыг буцаан өгөх тухай заалтыг нэмэлт өөрчлөлт болгон оруулах санал гаргажээ. Румыны гишүүдийн санаагаар ОХУ нь эхний ээлжид хадгалуулахаар өгсөн Румыны алтны нөөц болох 93,4 тонныг буцаан өгөх ёстой юм байна.

Энэ ээдрээ бүр 1916 онд эхэлсэн түүхтэй аж. 1916 наймдугаар сард Румыны вант улс Дэлхийн нэгдүгээр дайнд Антантын талд орсны хариуд Германы цэргүүд газар нутгийг нь бүрэн эзлэх нь гарцаагүй болоход тэр жилийнхээ арванхоёрдугаар сард алтны нөөцөө хадгалуулахаар Оросын эзэнт гүрэн рүү зөөсөн аж. 1918 онд Дэлхийн нэгдүгээр дайн дууссан ч Орост Октябрийн хувьсгал гарч суларч доройтсон байсан тул румынчууд хуучин Хаант Оросын мэдэлд байсан Бессараб мужийг нь байлдан эзэлжээ. Хариуд нь большевикууд алтны нөөцөө эргүүлж авахын тулд Бессараб нутгийг чөлөөлөхийг шаардсан байна. Ингэж байтал 1940 онд Молотов-Риббентропын гэрээ ёсоор Зөвлөлт нь Бессараб мужаа эргүүлэн авч Молдовын бүгд найрамдах улс нэртэйгээр нэгтгэсэн. Гэтэл жилийн дараа Зөвлөлт Герман хоёр дайтахад Румын нь Гитлерийн талд байлдан Зөвлөлтийн асар өргөн уудам газрыг, одоогийн Молдов, Украйны Одесса хот, Крымийн хойг хүртэл эзэлж асар их баялгийг нь зөөж гарган, олон зуун мянган иргэнийх нь амийг бүрэлгэсэн.

Дайнд Зөвлөлт ялсны дараа 1947 онд байгуулсан Парисын энхийн гэрээ ёсоор Румын нь ЗХУ-д дайнд учруулсан хохирлын нөхөн төлбөр гэж 300 сая доллар төлөх ёстой болсон. Зарим судлаач энэ мөнгийг Румыны учруулсан хохирлын ердөө 1/5 –тай тэнцэх хэсэг гэж үздэг. Гэтэл 1947 онд Румынд коммунистууд ялж социалист улс болсны дараа Зөвлөлт нь холбоотон улсаас нөхөн төлбөр авахгүй гэж бүх өрийг тэглэсэн бол 1956 онд Хрущев нь Зөвлөлтийг удирдаж байхдаа Румыны алтны нөөцийн зарим хэсгийг сайн санааны илрэл болгон буцаан өгч байжээ.

Цаашдаа Румын ба Зөвлөлт хоорондын харилцаа эрс муудсан зэргээс болж энэ асуудлыг ер сөхөхгүй болсон. Зөвлөлтийг задран унасны дараа нэг хэсэг яригдаж байгаад мартагдсан ч одоо ийнхүү ахин сөхөгдөж байгаа бололтой. ОХУ-ын Гадаад яамны төлөөлөгч Румыны депутатуудын санаачилгын талаар тайлбар өгөхдөө "..Одоогоор Орос ба Румыны улс төрийн харилцан ярианд "румыны алт" гэсэн сэдэв байхгүй. Орчин үеийн нөхцөлд өнгөрснийг ухаж төнхөн сэргээх нь сөрөг үр дагавартай бөгөөд хоёр талын хамтын ажиллагааны үнэнхүү чухал асуудлын шийдлээс анхаарлыг сатааруулан огт хэрэггүй сэтгэл хөдлөлийг хөөргөдөхөөс цаашгүй гэж бид үзэж байна" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18