БНХАУ-ын иргэдийг байршуулж байсан дөрвөн газрын гурав нь зочид буудал байсан бөгөөд Амар, Ориентал, Кентаур гэх буудлууд юм. Харин "Union building" гэх газрын С блокын барилгад мөн Хятад иргэд түрээслэн амьдарч байсан гэсэн мэдээлэл бий. Дээрх гурван буудлын тусгай зөвшөөрлийн асуудлаар НАЖГ-ын хэлтсийн дарга Д.Ганболдоос тодруулахад Амар гэх буудлаас бусад буудал нь тусгай зөвшөөрөлгүй байсан талаар ярьлаа. Учир нь НАЖГ-аас зочид буудалд "тусгай зөвшөөрөл " олгодог бөгөөд жилд хичнээн гадаадын иргэн буудалдаг тоон мэдээллийг нэгтгэн гаргадаг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна