КИБЕР ЛУЙВАРЧИД ОРОСЫН ИРГЭДЭЭС 2 ТЭРБУМ РУБЛЬ ЗАВШЖЭЭ


ОХУ-д 2018 онд кибер луйварчид иргэдийн данснаас 2 тэрбум луйвар завшсан тухай "Интерфакс" мэдээлж байна. Оросын Олон нийтийн танхимын интернэт хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ажлын бүлгийн тэргүүн А.Малькевич нь энэ талаар "Нийт учирсан хохирлын хэмжээ нь 2 тэрбум рубль гэхээр кибер гэмт хэргийн далайц нь ойлгомжтой болно. Үүнээс 1,5 тэрбум рублийг интернэт банкинг ашиглан луйвардаж авсан байгаа юм" гэжээ.

Оросын жирийн иргэдийг залилахын тулд луйварчид дийлэнх тохиолдолд хуурамч бүртгэл дээр авсан сим карт ашиглан ухаалаг утсаар дамжуулан гэмт хэрэг үйлддэг гэдгийг А.Малькевич онцолсон байна. Луйварчид утсаар банкны хамгаалалтын албанаас ярьж байна гэж мэхлэн нууц үгийг нь залилан аваад дансыг нь хоосолдог аж. Ийм аргаар 2018 онд Орост 206 мянган кибер луйврын гэмт хэрэг үйлдэгдсэнээс ердөө 35 мянгыг нь илрүүлсэн аж. Луйварчдад итгэн интернэт банкны нууц үг, хэрэглэгчийн нэр зэргээ алдсан хэрэглэгчид нэг удаад 100 мянгаас 500 мянга хүртэл рублийг алдаж байсан байна. Энэ луйвартай тэмцэхийн тулд 2019 онд Оросын Төв банкнаас янз бүрийн санхүүгийн байгууллагын нэр барьж, иргэдээс нууц мэдээллийг нь авахыг завдсан 2,5 мянган дугаарыг үүрэн телефоны операторуудад дамжуулан арга хэмжээ авхуулж байжээ. Эдгээр дугааруудыг нарийвчлан шалгахад 189 тохиолдолд дугаарыг орлуулан хуулбарласан байжээ. Иймд банкны хамгаалалтын албанаас хэзээ ч хэрэглэгчид рүү утсаар ярьж, нууц үг, хэрэглэгчийн нэвтрэх нэр зэргийг асуудаггүй талаар анхааруулга тараадаг ч энэ төрлийн гэмт хэргийн тоо буурахгүй байгаа аж.

Батлагдаагүй мэдээллээр ийм төрлийн гэмт хэргийг хорих газар ял эдэлж байгаа хэрэгтнүүд олноор үйлддэг юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18