ТОЛГОЙЛОГЧОО БАРЬЖ ӨГСӨН МЭДЭЭЛЭГЧИД 25 САЯ ДОЛЛАР ӨГНӨ


"Лалын улс" алан хядах байгууллагын толгойлогч Абу Бакр аль-Багдадийг устгахад шийдвэрлэх ач холбогдолтой мэдээлэл өгсөн мэдээлэгч, аль Багдадийн туслах асан хүнд Америк 25 сая долларын урамшуулал олгож магадгүй тухай "The Washington Post" сонин мэдээлсэн байна.

Тус сонины мэдээлж буйгаар мэдээлэгч нь аль-Багдадийн бүх шилжилт хөдөлгөөний талаар Америкийн тусгай албадад цаг тухайд нь мэдээлж байсан төдийгүй Идлиб муж дахь маш нууц хорогдох байрыг нь барихад гардан тусалж байсан хүн юм байна. Тэрээр алан хядагчдын толгойлогчийн орогнож байгаа нуувчны дэлгэрэнгүй төлөвлөгөө зургийг гаргаж өгсөн нь дайралт хийх үед амин чухал үүрэг гүйцэтгэсэн аж.

Аль-Багдадийг устгах ажиллагаа амжилттай болж дууссанаас хоёр хоногийн дараа мэдээлэгчийг гэр бүлийн хамтаар аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлсэн юм байна. Түүнд амласан ёсоор 25 сая долларыг бүхлээр нь эсвэл тодорхой хэсгийг нь өгч магадгүй гэж байна. Уг нь бол АНУ-ын Засгийн газар аль-Багдадийн талаар баталгаатай мэдээлэл өгсөн хүнд 25 сая доллар амласан байгаа.

"The Washington Post" сонины нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар мэдээлэгч нь хамаатынхаа үхлийн төлөө цусан өшөө авахыг хүсэж байсан суннаг дагагч араб хүн байж. Тэрээр өс авах боломж хайж явахдаа "Сирийн ардчилсан хүч" бүлэглэлийн курдуудтай сэм холбоо тогтоогоод байсныг америкчуудад мэдээлэн холбож өгсөн юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18