ЭРДОГАН ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ СИРИД ДАХИН БАЙЛДААНЫ АЖИЛЛАГАА ЯВУУЛНА ГЭЖЭЭ


Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган цаашдаа шаардлагатай гэж үзвэл Сирийн хойд нутаг дахь аюулгүй бүсийг тэлэх арга хэмжээ авна гэсэн байна. Туркийн NTV сувгийн мэдээлж байгаагаар Эрдоган "Би анхааруулж байна. Бид гаднын халдлагын хариу өгөх тул шаардлагатай гэж үзвэл аюулгүйн бүсийг тэлэх болно" гэжээ. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 13-нд АНУ-д албан ёсны айлчлал хийх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаагаа хэлсэн байна. Учир нь, АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим Османы эзэнт гүрний үед туркуудармен үндэстнийг үй олноор нь хомроглон устгаж байсныг хүлээн зөвшөөрсөн тогтоол баталсан юм.

Түүнчлэн АНУ-ын Конгресс нь Туркийг Америкийн зөвшөөрөлгүйгээр Сирийн хойд хэсэгт цэргийн ажиллагаа явуулсан, Оросоос С-400 зенитийн пуужингийн систем худалдан авлаа гэж хориг арга хэмжээ авахыг дэмжсэн юм.

Эрдоган нь Трамптай зөрчилдсөн ч Путинтэй зөвшилцөөд аравдугаар сарын 22-оос эхлэн "Энхийн булаг" ажиллагаагаа зогсоож, Сирийн Засгийн газрын арми ба Оросын цэргийн цагдаа нарыг хойд нутаг руу орж, курдуудыг Туркийн шаардсан 32 км-ийн аюулгүй бүсээс гаргахыг зөвшөөрсөн юм. Энэхүү аюулгүй бүсийг дагуу Туркийн цэрэг ба Оросын армийн цагдаа нар хамтарсан эргүүл хийж байхаар болсон нь АНУ болон НАТО-ийн уур хилэнг ихэд хүргэсэн. Зарим оронд Туркийг НАТО-оос хасах тухай ч яригдаад эхэлсэн аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18