​ОРОСЫН ТУСГАЙ АЛБАДТАЙ ХАКЕРУУД ДЭЛХИЙ ДАЯАР ДОПИНГИЙН ЭСРЭГ АГЕНТЛАГУУД РУУ ХАЛДЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/30

Өөрсдийгөө "Strontium", "Fancy Bear", APT28 гэх мэтээр янз бүрээр нэрлэдэг олон улсын хакеруудын бүлэглэл дэлхий даяар допингийн эсрэг үндэсний агентлагууд, олон улсын спортын байгууллагуудын интернэт сүлжээ рүү дайралт хийсэн тухай "Microsoft Corp" мэдээлсэн байна.

"Microsoft" нь энэхүү бүлэглэл нь Оросын Засгийн газартай холбоотой байсан гэж мэдэгдсэн байна. Есдүгээр сарын 16-нд эхэлсэн дайралт нь гурван тивийн 16 орны допингийн эсрэг агентлаг, олон улсын спортын байгууллагуудын эсрэг хийгдсэн гэдгийг "Microsoft" тодруулж чадсан байна. Энэхүү дайралтын дийлэнх нь бүтэлгүйтсэн ч зарим нь амжилтад хүрч тодорхой мэдээлэл алдагдсан гэдгийг "Microsoft" үйлчлүүлэгчдэдээ анхааруулжээ.

Кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа явуулдаг "CrowdStrike" компани нь "Strontium"-ыг хакеруудын дэлхийн хамгийн анхны бүлэглэлүүдийн нэг, Оросын Зэвсэгт хүчний тагнуулын алба болох "ГРУ"-тай холбоотой ажилладаг байж магадгүй тухай мэдээлж байсан юм.

"Strontium" бүлэглэл нь 2016 ба 2018 онуудад спортын олон улсын байгууллагууд, допингийн эсрэг агентлагуудын өндөр албан тушаалтнуудын албан захидал солилцоог ил болгож ихээхэн дуулиан тарьж байсан юм. Тухайлбал, Америкийн тамирчид эрүүл мэндийн асуудалтайн улмаас эмчийн тусгай зөвшөөрлийн дагуу допингийн төрөлд багтсан эм, бэлдмэл тогтмол хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ тэмцээн уралдаанд ордог байсан нь ил болж ихээхэн дуулиан болж байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18