​ГЕРМАНЫ 600 ТОНН ЦӨМИЙН ХАЯГДЛЫГ ОРОСТ ХҮРГЭХ ГАЛТ ТЭРЭГ ХӨДӨЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/30

Гэрээний дагуу 600 тонн цацраг идэвхт цөмийн хаягдлыг Орост хүргэх галт тэрэг Германы Гронау хотоос аравдугаар сарын 28-нд хөдөлсөн тухай "DW" агентлаг мэдээлж байна. Цөмийн хаягдал ачсан галт тэргийг Нидерландын Амстердам хот дахь усан боомт хүргэж, тэндээсээ далайн тээврээр Орост хүргэх аж. Цацраг идэвхт хаягдлыг тээвэрлэж байгаа "Urenco Deutschland" компанийн мэдэгдэж байгаагаар 2019 он дуустал Германаас 6000 тонн буюу 725 контейнерийг Орос руу хүргэх ёстой. Одоогийн байдлаар тус бүр нь 600 тонны татах долоон багцыг явуулаад байгаа юм байна. Германаас явуулж байгаа цацраг идэвхт хаягдлыг Оросын "Tenex" компани хүлээн аваад дахин баяжуулаад буцаан явуулдаг юм байна. Ингэж ахин баяжуулсан уранаар "Urenco" компани нь дэлхий даяар цөмийн цахилгаан станцуудад зориулагдсан түлш үйлдвэрлэн бэлддэг аж. Бага агуулгатай ураны гексафторидыг ингэж дахин баяжуулж ашигласнаар байгалийн ураны олборлолтыг 20 хувиар багасгах боломжтой болдог гэж мэргэжилтнүүд хэлсэн байна. Хаягдал ураныг 16 мм-ийн гангаар хийсэн контейнерт хийж тээвэрлэдэг бөгөөд энэ контейнер нь 28 бар даралт, агаарын температурын огцом хэлбэлзэл, ил гал зэрэгт тэсвэртэй байхаар хийгдсэн байдаг аж. ХБНГУ нь цөмийн эрчим хүчнээс татгалзахаар шийдээд цөмийн түлшээр ажилладаг бүх станцуудаа хаах бодлого хэрэгжүүлж байгаа. Германы 17 цөмийн цахилгаан станц 1960 оноос хойш 12 мянга 500 тонн өндөр идэвхтэй цацраг идэвхт хаягдал гаргасан байдаг юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18