​ӨМНӨД АФРИКТ ЦЭВЭР УСНЫ ХЭРЭГЛЭЭНД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/30

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад хэт халуун, хуурай зуны дараа хэрэглээ эрс нэмэгдэн, дунджаас бага хур тунадас орсонтой холбоотойгоор цэвэр усны хэрэглээнд хязгаарлалтын онцгой горим тогтоож байгаа тухай "Reuters" агентлаг мэдээлж байна. Тус улсын Усан хангамж ба ариун цэврийн департаментын мэдээгээр орон даяар усан далан дахь усны хэмжээ 2018 оныхоос 10-аас 60 хувь хүртэл хэмжээнд хүрч багасжээ. Хязгаарлалтын онцгой байдал зарлан хэрэглээг хүчээр багасгаагүй тохиолдолд дамжуулах шугам сүлжээнд ус огт байхгүй болох "тэг өдөр" гээч зүйл үүсэх хэмжээнд хүрсэн гэж байна. Өмнөд Африкийн Тосгон суурин, ус хангамж ба ариун цэврийн сайд Линдиве Сисулу "Тэг өдөр гээч аймшигтай үзэгдлээс зайлсхийхийн тулд шаардлагатай бүхнийг хийж байгаа бөгөөд үүний тулд ус ашиглахад хязгаарлалт тогтоолоо. Хур тунадас орох загварыг урьдчилан тооцоолох нь улам бүр хэцүү болж байгааг бид харж байна. Дэлхийн бусад газартай адилаар эндэхийн хуурай улирал илүү урт, ширүүн, эрчимтэй болж өнгөрдөг болж байна. Цаг агаарын өөрчлөлт бодит байдал болоод ӨАБНУ-д хүрээд байна" гэжээ. ӨАБНУ нь усны нөөцийн хамгийн их дутагдалтай 30 орны тоонд багтдаг. 2015 онд Эль Ниньо циклоноос үүдэлтэй ган гачиг дайрсны улмаас энэ улсын усан хангамж бүр ч таагүй байдалд орсон. Одоогийн байдлаар Өмнөд Африкийн зүүн мужууд сүүлийн зуун жил байгаагүй хүчтэй ган гачигт нэрвэгдээд байгаа. Үүнээс болоод Йоханнесбург гэх мэт төв хэсгийн хотууд ч усны хэрэглээд хязгаарлалт тогтоож эхэлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18