ДУУЧИН Б.АМАРХҮҮ ДАВЖ ЗААЛДАХААР БОЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/30

Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2019.10.29/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж түүнд хоёр жилийн ял оноосон. Тэгвэл Б.Амархүү өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдахаа мэдэгдсэн байна. Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн есдүгээр сарын 20-нд шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулж, Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байдаг. Мөрдөн шалгалтын явцад Б.Амархүү нь хар тамхи хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан болох нь тогтоогджээ.

Шүүхээс Б.Амархүүг худалдаалах зорилгогүйгээр мансууруулах бодис хадгалсан гэмт хэргийг үйлдсэн учраас нээлттэй хорих ангид хоёр жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Шүүхээс 2019 оны есдүгээр сард Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт НҮБ-ын 1971 онд сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенцод багтсан дельта-9 агууламж бүхий өвс нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2019 оны есдүгээр сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Романа Ресиденс хотхоны 704 тоот гэртээ мансууруулах бодис худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, мөн тээврийн хэрэгсэлдээ 0.5 гр жинтэй "шавар" гэх нэршилтэй бодисыг хадгалсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь эд мөрийн баримтаар тогтоосон.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 27 минутын өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 23 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20