​УКРАЙН БӨХӨНГИЙН ЭВЭР ЭКСПОРТЛОХ ГЭРЭЭГ ХЯТАДТАЙ БАЙГУУЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/29

Украйны Хүнсний аюулгүй байдал ба хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах алба нь "saiga tatarica" буюу бөхөн гөрөөсийг БНХАУ руу экспортлох тухай гэрээ байгуулсан байна. "Бөхөн", "Украйн" гэхээр нийцэхгүй мэт санагдаж болох ч дэлхийн улаан номд орсон энэ амьтныг XIX зууны сүүл ХХ зууны эхээр Украйны "Аскания Нова" дархан цаазат газар авчран нутагшуулсан нь одоо ч өсөж үржин байдаг тул ийм гэрээ байгуулсан юм байна. Харин Хятадын компани нь энэхүү дархан цаазат газраас худалдаж авсан бөхөн үржүүлэх зорилгоор Украйны Херсон мужид нэлээд том газар түрээслэн аваад удалгүй ийм гэрээ байгуулсан аж. Тодруулбал, Украйнд үржүүлсэн бөхөнг Хятад руу нийлүүлэх санамж бичигт энэ оны есдүгээр сарын 4-нд гарын үсэг зураад байсан нь одоо ийнхүү гэрээ болон хэрэгжихээр болсон байна. Хятадууд албан ёсоор бол улаан номд орсон ховор амьтныг өсгөж үржүүлэх, тоо толгойг нь олшруулах зорилготой гэж байгаа ч үнэн хэрэг дээрээ үржүүлсэн бөхөнгийнхөө арьс шир, эвэр, туурайг нь Хятад руу экспортлон ашиг олон сонирхолтой юм байна. Бөхөнгийн эврийг олон төрлийн өвчин эмгэгийн үед хэрэглэдэг тан бэлдэхэд ашигладаг, 1 кг нь 350 доллар хүрдэг гэж бичсэн байна. Бөхөн нь байгаль дээр Казахстан, Узбекистан, Киргиз, Туркмен, Орос, Монгол гэсэн улсуудад л цөөн тоо толгойгоор хадгалагдан үлдээд байгаа ховор амьтан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18