​БЕЛАРУСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХӨРШ УЛСДАА АНХААРУУЛГА ӨГӨВ

О.Шүрэнцэцэг
2019/10/29

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нь улс орон руу нь дайсан этгээд дайрсан тохиолдолд "дааж гарах аргагүй хохирол учруулах боломж бий" гэж мэдэгдсэн тухай "БЕЛТА" мэдээлж байна.

Лукашенко нь Беларусын зэвсэгт хүчинд ийм хохирол учруулах боломж бий гэдгийг онцолсон ч үүний тулд ямар зэвсэг, техник ашиглахыг тодруулсангүй тодруулбал "дараа нь элдэв блогер, садар самууныг худалдагчид хэл ам хийгээд салахгүй" гэжээ.

Беларустай хил залгаа Литвад нь Америкийн зэвсэгт хүчний 1 дүгээр дивизийн 9 дүгээр хорооны 1 дүгээр батальоны цэрэг байрлахаар хүрэлцэн ирсэнтэй холбоотойгоор Лукашенко ийм мэдэгдэл хийсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Литватай байгуулсан гэрээний дагуу энэхүү батальоны 500 цэргийн албан хаагч, 100 байлдааны техник, түүний дотор 30 "M1 Abrams" танк, "Bradley" явган цэргийн хуягт машин 2020 оны хавар хүртэл Литвагийн нутаг дээр, Беларусийн хилийн ойролцоо байрлах юм.

Лукашенко нь болзошгүй аюулаас хамгаалахын тулд Беларус нь шинэ зэвсэг, техник худалдаж авахгүй ч, өөрт байгаа нөөц боломжоо дайчилна гэсэн. Эхний ээлжид ОХУ-д үйлдвэрлэсэн агаарын дайралтаас хамгаалах ойрын зайн "Тор-М2" зенитийн пуужинд системийг Беларусийн цөмийн цахилгаан станцын ойр орчмыг хамгаалуулахаар шилжүүлэн байршуулсан гэдгийг хэлсэн байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18