​ӨМНӨД СОЛОНГОСЫН КОМПАНИ ПЕРУГИЙН КУСКОД ШИНЭ НИСЭХ БУУДАЛ БАРИНА

О.Шүрэнцэцэг
2019/10/29

Өмнөд Солонгос ба Перу улсын Засгийн газрууд Куско хотод нисэх буудал барих гэрээнд гарын үсэг зурсан тухай Өмнөд Солонгосын "KBS" мэдээлжээ. Гэрээнд гарын зурах ёслол Куско хот дахь Нарны сүмд болсон гэж мэдээлжээ. Гэрээнд Солонгосын талаас Худалдаа ба хөрөнгө оруулалтын дэмжих агентлаг (KOTRA), Газар, дэд бүтэц, тээврийн яам болон, "Korea Airports Corporation", "Dohwa Engineering Company Limited", "Kunwon Engineering, Hanmi Global" компанийн төлөөлөгчид гарын үсэг зурсан бол Перугийн талаас Тээвэр, харилцаа холбооны сайд, Куско хотын мэр, Чинчеро хотын мэр гарын үсэг зурсан байна.

Нисэх буудал барих бүх л ажлыг Перугийн Засгийн газрын нэрийн өмнөөс Өмнөд Солонгосын компаниуд удирдан аж. Нисэх буудлыг барихад 35,4 тэрбум вон зарцуулна. Шинэ буудлыг 2024 онд ашиглалтад оруулах бөгөөд жилдээ 5 сая зорчигч хүлээн авах чадалтай болох ёстой аж.

Куско нь эртний Инкуудын эзэнт гүрний нийслэл байсан, түүхий дурсгалаараа алдартай хот. Гадаадын жуулчид инкуудын Нарны сүм, 128-200 тонн жинтэй цул чулуун хавтангуудыг зүү шигэх зайгүй өрж босгосон 9 м өндөр ханыг болон алдарт Мачу Пикчу руу очих замдаа энэ хотоор зочилдог. Куско хот жил болгон 1,8 сая гадаадын жуулчин хүлээн авдаг аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18