​ЯПОН УЛС КИРГИЗИЙН 345 МЯНГАН ХҮНД АЖЛЫН ВИЗ ОЛГОНО

О.Шүрэнцэцэг
2019/10/29

Киргизийн Гадаад хэргийн сайд Чингиз Айдарбеков нь киргиз ажилчдыг Японд ажиллуулах боломж, хэтийн төлөвийн талаар Японы Хууль зүйн сайд Кацуюки Каваитай уулзаж ярилцсан тухай ГЯЯ-ны хэвлэлийн албанаас нь мэдээлжээ. Киргизийн эрх баригчид өмнө нь Японы Засгийн газраас тодорхойлж өгсөн "Тусгай дадал 1", "Тусгай дадал 2" категорийн визийн шаардлагад нийцсэн ажлын хүч бэлдэх ажлыг хэрэгжүүлээд эхэлсэн тухайд Чингис Айдарбеков Японы сайдад дуулгасан байна.

Үүний хариуд Японы Хууль зүйн сайд нь шинээр баталсан журмын дагуу Японы эрх баригчид таван жилийн дотор 345 мянган киргиз ажилчинд хөдөлмөрийн виз олгох төлөвлөгөөтэй байгаа гэдгээ дуулгасан аж. Киргиз ажилчид Японы барилга, үйлчилгээний салбар, авто машины үйлчилгээний газруудад ажиллах юм байна.

Ташрамд сонирхуулахад, киргиз цагаачид 2019 оны 1-6 дугаар саруудад эх орон руугаа 1 тэрбум 126,4 сая доллар явуулснаас 90 хувь нь ОХУ-д ажилладаг хөдөлмөрийн цагаачдаас, 14,9 сая долларыг АНУ-аас, үлдсэн 6,5 сая долларыг бусад орнуудаас явуулсан байна. Харин ийнхүү Япон руу олон зуун мянган ажилчин албан ёсоор гарган ажиллуулах гэрээ хийж байгаа тул хөдөлмөрийн цагаачдаас нутаг руугаа явуулдаг мөнгөн дүн ба мөнгөн шилжүүлгийн бүтцэд нэлээд өөрчлөлт орох бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18