​АД ҮЗЭГДСЭН УКРАЙН ЦАГААЧИД ЭНЭ ЖИЛ ЭХ ОРОН РУУГАА 12 ТЭРБУМ ДОЛЛАР ЯВУУЛНА

О.Шүрэнцэцэг
2019/10/29

Эстонийн Барилгын компаниудын холбоо нь эрх баригчдад хандан Украйнаас ирж байгаа хөдөлмөрийн цагаачдыг "чип"-лэх санал гаргасан тухай "Baltnews.ee" сайт мэдээлжээ. Тодруулбал Украйнаас асар олноор орж ирж байгаа хөдөлмөрийн цагаач бүрд шаардлагатай мэдээллийг хийж хадгалуулсан тусгай чип бүхий карт өгөх нь зүйтэй гэж үзжээ. Эстонийн цагаачлалын албаныхан украйны хөдөлмөрийн цагаачдыг хянаж дийлэхээ байсан тул Эстонийн компаниуд тэднийг зохих татвар, төлбөр төлөлгүйгээр ажилд авах нь түгээмэл болсон тул ийм санал гарсан гэж байна. Эстонийн компаниуд нь украйн ажилчин хөлслөхдөө Польшийн компанид ажилчнаар бүртгэлтэй хүмүүсийг ажилд авдаг. Европын холбооны дүрэм ёсоор Польшид бүртгүүлэхдээ холбогдох хураамжийг төлсөн нөхцөлд Эстонид давхар татвар төлөх ёсгүй аж. Украйн цагаачдад чиптэй карт олгож эхэлснээр Эстонийн нутгаар хийж байгаа шилжилт хөдөлгөөн, ажиллаж байгаа газар, авсан цалин гэх мэт шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь авч байх боломжтой болох юм гэнэ. Үүнээс өмнө Эстонийн Дотоод хэргийн сайд Март Хельме нь Украйнаас нь хөдөлмөрийн цагаач маш олноор хүлээн авч байгаа тул Африкийн орнуудаас цагаач хүлээн авахгүй гэж мэдэгдсэн. Ийнхүү Европын холбоонд мал, нохой мэт чиплүүлэх дээрээ тулсан украйн цагаачид энэ жилийн байдлаар эх орон руугаа нийт 12 тэрбум доллар явуулах төлөвтэй байгааг гэдгийг Украйны Эдийн засаг, худалдаа ба хөдөө аж ахуйн сайд Сергей Николайчук "РБК-Украина" сайтад ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Тэрээр "Энэ жил 12 тэрбум орчим доллар байхыг үгүйсгэхгүй байна. Хөдөлмөрийн цагаачдаас нутаг руугаа явуулж байгаа мөнгөн шилжүүлэг нь Украйн дахь долларын ханшинд нөлөөлдөг. Энэхүү мөнгөн урсгал сүүлийн таван жилд огцом өссөн. Харин цаашдаа хөдөлмөрийн цагаачдын мөнгөн шилжүүлэг мөн адил огцом өснө гэж бодохгүй байна" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18