2019 оны 10-р сарын 25-нд 19:31 минутад Гэмтэл согог судлалын үндэсний төвд пийшин дэлбэрснээс үүдэж түлэгдсэн гэж 9 настай хүү С, аав Л-ын хамт хүргэгдэн иржээ. Хүүгийн биеийн байдал хүнд гуравдугаар зэргийн түлэгдэлтэй ГССҮТ-ийн Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд түүний ээж нь сахиж байна. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр гал гарах үед тухайн айлд дөрвөн иргэн байсан талаар мэдээлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна