УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Т.ОЧИРХҮҮГИЙН ХҮҮ МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХООР ГОРИЛЖ БАЙНА

Н.Мижидмаа
2019/10/28

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол улс ФАТФ-ийн "Саарал жагсаалт"-д орсонтой холбогдуулан уг үйл явдал нь Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга С.Даваасүрэн нарт ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсантай шууд холбоотой. Тиймээс зохих хариуцлага хүлээх ёстой гэж үзэж буйгаа 10-р сарын 23-нд албан ёсоор илэрхийлсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга С.Даваасүрэн нар албан тушаалаа хүлээлгэн өгөх нь цаг хугацааны асуудал болжээ.

Тэр бүү хэл тэдний оронд хэн томилогдох тухай яриа ч Төрийн Ордонд яригдаж эхэлсэн байна.

Монголбанкны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы дотны нөхөр гэгддэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч асан Л.Соронзонболд, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүүгийн хүү, Монголбанкны дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр харилцаатай гэгддэг Монголбанкны дэд Ерөнхийлөгч асан Х.Энххуяг, Ерөнхий Сайд асан С.Баярын ойрын хүн гэгддэг Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хорооны дарга асан, эдийн засагч н.Хашчулуун нарын нэрс хүчтэй яригдаж буй юм байна.

Харин Санхүүгийн Зохицуулах Хорооны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайхан, Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хорооны дарга асан, эдийн засагч н.Хашчулуун нарын нэг ажиллах бололтой.

Эх сурвалж: Өдрийн сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18