ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Н.Мижидмаа
2019/10/28

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.

09.00 цагт "Корпорэйт" зочид буудалд "Экспорт Монгол 2019" олон улсын бизнес форум болно.

09.00 цагт ЭМЯ-нд Үндэсний хөгжлийн газраас "Төсөл хэрэгжүүлэлт, хөрөнгө оруулалт" сургалт зохион байгуулна.

10.00 цагт "Blue Sky" зочид буудалд "Хот байгуулалтын түүхэн үйл явц,өнгөрсөн одоо ирээдүй" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88099272

10.30 цагт "Blue Sky" зочид буудалд "Уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй Oлон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцын хэрэгжилтийг хангуулах нь" зөвлөгөөн болно.

11.00 цагт ЗХЖШ-ын жагсаалын талбайд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн IX ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд төрийн одон гардуулна. Утас: 88810818

11.00 цагт Төрийн ордонд "Хамтдаа бүтээе-Хамтдаа хөгжье" уулзалт, зөвлөгөөн болно.

11.00 цагт Монголын театрын музейд Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай кино найруулагч Д.Жигжид, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино зохиолч, найруулагч Ц.Зандраа, Гавьяат жүжигчин Б.Бадамгарав нарын 100 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.

11.30 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д нийтийн тээврийн хөгжлийн төвөөс "Оч" төвөөс Нийслэлийн нийтийн тээврийн хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлнэ.

11.30 цагт Улаанбаатар (HUB) инновацын төвд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын хамтран байгуулж буй "Идэвхжилтийн төв"-ийн нээлт болно.

12.00 цагт Монгол, Туркын Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнгийн Мэлхийт хөшөөний дэргэд нийслэлийн Сүлдэт хуур эгшиглүүлэх, Монголын нууц товчоонд хүндэтгэл илэрхийлэх ёслол болно.

12.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал болно. Утас: 99122141, 96664674

12.00 цагт Гэрлэх ёслолын ордонд Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 380 жилийн ойн хүрээнд НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас олон жил ханилсан хосуудын хуримын ёслолыг зохион байгуулна. Утас: 88098294

12.00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-гийн үйл ажиллагааны талаар мэдээлнэ.

13.00 цагт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны 251 дүгээр цэцэрлэгийн нээлт болно. Утас: 99107371

14.00 цагт Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуульд "Шударга ёс" хөтөлбөрийн үр дүнг танилцуулна. Утас: 99167127


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18