КАЛИФОРНИД ТҮЙМРИЙН УЛМААС 50 МЯНГА ХҮНИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ

Н.Мижидмаа
2019/10/28

АНУ-ын Калифорни мужид дэгдсэн түймрийн улмаас эрх баригчид 50 мянган хүнийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэхээр болсон тухай "Associated Press" агентлаг мэдээлж байна. Түүнчлэн энэ түймрийн үеэр салхины хурд огцом ширүүсэх төлөвтэй холбогдуулан 2,35 сая оршин суугчдыг цахилгаанаас түр салгахаар болсон байна. Цаг агаарын шинжээчид түймэртэй бүс нутагт салхины хурд 120 км/ц хүрнэ гэж анхааруулсан байна.

2018 оны арваннэгдүгээр сард Калифорни мужийн хойд хэсэгт болсон аймшигт түймрийн үеэр 85 хүн амь үрэгдэж, 14 мянган орон сууц шатаж, 520 арилжааны байгууламж, 4000 гаруй бусад барилга байгууламж шатсан. Тухайн үед түймэр 620 кв.км талбайг хамарч байлаа.

Энэ аймшигт түймэр нь "Pacific Gas and Electric" компанийн цахилгаан дамжуулах шугам сүлжээнд гарсан ажлын доголдлын улмаас гарсан болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байдаг. Улмаар "Pacific Gas and Electric" компанийг 1 тэрбум доллароор торгосон юм. Үүнээс хойш тус мужид цахилгаан дамжуулалт гүйцэтгэдэг компани нь түймрээс урьдчилан сэргийлэх үүднээс хүчтэй шуурганы үеэр цахилгаан дамжуулалтыг түр таслах арга хэмжээ авдаг болжээ.

Жишээлэхэд, энэ сарын 8-нд хүчтэй шуурганы өмнө 850 мянган хэрэглэгчийн цахилгааныг түр тасалж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18