''ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ'' КОМПАНИ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ТУРШЛАГА СУДАЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/10/26

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд захиргаа, санхүү, нүүрс ачилт ложистикийн хэсгээс 33 ажилтан туршлага судлахаар Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн захиргааны мэргэжилтэн А.Амартүвшин: "Уул, уурхайн үйлдвэрийн газрууд туршлага солилцох нь сайн хэрэг. Эрдэнэт үйлдвэр 41 жилийн түүхтэй туршлагатай хамт олон. Манай хувьд ирэх жил 10 жилээ тэмдэглэх гэж байгаа харьцангуй залуу хамт олон. Тиймээс тогтвортой ажиллаж байгаа Эрдэнэтийн уурхайчдаас туршлага судалж байгаадаа баяртай байна" гэв.

Тэд мэргэжлийн дагуу үйлдвэрийн газрын холбогдох нэгжүүдэд хоёр өдөр ажиллана. "Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас ирүүлсэн төлөвлөгөөний дагуу "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т 15 удаагийн томилолтоор 194 ажилтан ирж ажиллаж туршлага солилцох юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 37 минутын өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19