МАЛ НЯДЛАХ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЧИД ХИМИЙН БОДИСТ ХОРДСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

О.Шүрэнцэцэг
2019/10/26

Баянхонгор аймгийн төв, Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулдаг "Баянхонгор констракшн" компанийн "Мах март" үйлдвэрт өчигдөр өглөө буюу энэ сарын 25-ны 09:30 минут орчимд "Хүн ухаан алдсан, бие нь муудсан" гэх дуудлага иржээ. Тус дуудлагын дагуу яаралтай тусламжийн баг очиход тус үйлдвэрийн байранд нэг хүн ухаан алдсан, хоёр хүн хүнд, 38 хүн хөнгөн байдлаар хордлогод өртсөн байсныг эмнэлэгт яаралтай хэвтүүлэн хордлого тайлах эмчилгээ хийж, үзлэг шинжилгээнд хамруулсан байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, газар дээр нь шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгаа бөгөөд МХЕГ-аас мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллажээ. Урьдчилсан байдлаар агуулах, зооринд хөргүүрийн зориулалтаар ашигладаг ферон R-22 алдагдсаны улмаас ажилчид хордсон байж болзошгүй байна.

18:30 цагийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хоёр хүн, дотрын тасагт нэг хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд яаралтай тусламжийн хэсэг дээр зургаан хүн эмчилгээ хийлгэж, ажиглалтад байна. Бусад хүмүүсийн биеийн байдал сайжирчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 35 минутын өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19