​БАНГЛАДЕШТ ОЮУТАН ЭМЭГТЭЙН ҮХЭЛД БУРУУТАЙ 16 ХҮНД ЦААЗААР АВАХ ЯЛ ОНООЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/25

Суралцдаг лалын шашны сургуулийнх нь захирал бэлгийн дарамт үзүүлж байгаа тухай цагдаа гомдол гаргасан 19 настай охины үхэлд буруутай 16 хүнд Бангладешийн шүүхээс цаазаар авах ял оноосон тухай "ВВС" мэдээлж байна.

Бангладешт ийм төрлийн хэргийн шүүх ажиллагаа хэдэн жилээр үргэлжилдэг ч энэ хэрэг олны уур бухимдлыг хүргэсэн тул хурдавчилсан байдлаар явагдсан гэдгийг "ВВС" онцолжээ. 19 настай Нусрат Жахан Рафи-ийн үхэлд сургуулийнх нь багш нар, хамт суралцдаг охид болон эрх баригчид "Авами Лиг" намын орон нутгийн салбарын хоёр удирагч буруутай болохыг шүүх хурлаас тогтоосон. Мөн оюутан охины мэдүүлгийн дагуу баривчлагдаад байсан сургуулийн захирлыг шоронгоос охиныг алах тушаал өгсөн болохыг тогтоосон байна.

Нусрат охин нь энэ оны гуравдугаар сард сургуулийнх нь захирал өрөөндөө дуудан ёс бус байдлаар оролдсон тухай цагдаад гомдол гаргасан байж. Гомдлын дагуу цагдаа нар захирлыг баривчилсны дараагаар оюутан охиныг гомдлоо буцааж авахыг шаардсан сүрдүүлэг, дарамт шахалт ирэх болсон байна. Дөрөвдүгээр сарын 6-нд охиныг шалгалт өгөхөөр сургуульд ирэхэд хамт суралцдаг охид нь сургуулийн дээвэр дээр худал хэлэн дагуулж гарсан. Тэнд нүүр биеэ битүү халхалсан өмсгөл бүхий хүмүүс охиныг бүслэн цагдаад гаргасан гомдлоо буцааж авахыг шаардаж. Нусрат татгалзахад керосин асгаж байгаад шатаажээ. Оюутан охин золоор зугтан гэртээ ирж чадсан ч биеийнх нь гадаргын 80 хувь нь түлэгдсэнээс болоод дөрөв хоногийн дараа нас барсан байна. Гэхдээ тэрээр нас барахаас өмнө ахдаа хандан видео бичлэг хийлгэж, захирал нь бэлгийн дарамт учруулсан тухай болон сургуулийн дээвэр дээр өөр рүү нь дайрсан хүмүүсийн нэрсийг хэлж амжжээ.

Нусратыг нас барсны дараа Бангладеш даяар бэлгийн хүчирхийллийн золиос болж байгаа эмэгтэйчүүдийг дэмжсэн олныг хамарсан жагсаал цуглаан явагдаж эрх баригчдыг сандраасан юм. Жагсагчид охины үхэлд буруутай хүмүүсийг хатуу шийтгэхийг шаардаж байсныг эрх баригчид ийнхүү ёсоор болгосон бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18