​УНДНЫ УСНЫ ГАЧИГДАЛД ОРСОН 10 ХОТ

О.Шүрэнцэцэг
2019/10/25

Дэлхийн хүн ам улам бүр хотжихыг дагаад ундны усны хэрэглээний асуудал улам бүр хурцаар тавигдаж байна. Монголын нийслэл ч энэ асуудалтай зарим газраа тулгараад эхэлсэн. Дэлхий дээр ундны усны хамгийн том гачигдалд орж магадгүй байгаа 10 том хотын талаарх зарим баримтыг сонирхуулъя.

* Кейптаун

4 сая хүнтэй энэ хотын цэвэр усны нөөц 2017 ба 2018 онуудад шаардлагатай хэмжээний 13,5 хувьд хүрч буурснаар ундны усны хурц хямралд орсон. Эрх баригчид нь хот даяар эрс хатуу хэмнэлт зарлахтай зэрэгцээд азаар хотын орчим их хэмжээний бороо орсон тулдаа усны хэмжээ шаардлагатай түвшний 50 хувьд хүрч аврагдсан. Цаашдаа ч ундны усыг аривлан гамнах горимоор амьдраагүй тохиолдолд багахан хэмжээний ган гачиг нүүрлэхэд л байдал ахиад хямралын хэмжээнд очих эрсдэлтэй.

*Мехико

Мехико хотыг ундны усны ямар ч эх үүсвэргүй хөндийд барьсан байдаг. Ундны усны дийлэнхийг газар доорх усан санд хадгалдаг. Гэвч хотжилт асар хурдан явагдаж байгаагаас болоод хотын усны хэрэглээ нь усанд нөөцөлж байгаа уснаас хоёр дахин их болсон. Үүний үр дүнд усан дотор усны түвшин аажмаар буурч байгаа. Үүнээ болоод хотын ядуус, борчуудын хороолол хамгийн түрүүнд ундны усны дутагдалтай тулгарч магадгүй болоод байна. Дээр нь ус хангамжийн шугам хоолой тун чанаргүй тул усны дагалдах алдагдлыг нэмэгдүүлдэг.

*Каир

Каир хотын цэвэр усны гол эх үүсвэр нь Нил мөрөн. Ер нь Египет улсыг бүхэлдээ Нил мөрнөөс хамаардаг гэж болно. Эртний түүхтэй энэ мөрөн Египет улсын усны хэрэгцээний 97 хувийг дангаар хангадаг. Гэтэл хотжилтын улмаас Каир хотын хүн хурдацтай нэмэгдэж байгаа тул дараагийн 50 жил хүн ам нь хоёр дахин өснө гэж тооцоолоод байгаа. Иймд Каир хот нь 2025 оноос эхэн ундны усны ноцтой хомсдолтой тулгарч эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд хотжилтыг дагаад хог хаягдлыг дахин боловсруулах асуудал бүр ч ноцтой болоод байгаа. Энэ асуудлыг шийдэхгүй бол ундны усны гол эх үүсвэр Нил мөрний бохирдол өсөн нэмэгдсээр яваандаа унданд хэрэглэх усгүй болох аюул нүүрлэнэ.

*Токио

Токио нь цэвэр усны хомсдолд ороод байгаа дэлхийн хамгийн том хот гэж болно. Хотын цэвэр усны хангамж нь хайлсан цас, нуур, гол горхи, дөрвөн сарын турш ордог хүчтэй борооноос хамаардаг. Эдгээр нь хотын цэвэр усны 70 хувийг хангаж байдаг.

*Жакарт

Индонезийн нийт нуур цөөрмийн 70 хувь нь хүний үйл ажиллагааны улмаас ихээхэн бохирдсон. Нийслэл Жакартын оршин суугчдын ердөө 50 хувь хүрэхгүй хэсэг нь л цэвэр ус түгээх шугам сүлжээнээс ундны ус авдаг. Дээр нь Жакарт хот нь дэлхийн хамгийн хурдан живж байгаа хотуудын нэг. Одоогоор түүний газар нутгийн 40 хувь нь далайн түвшнээс доош байрладаг болоод байгаа. Жакарт нь жил болгон 7-20 см -аар живдэг нь гүнийн усанд хүрэх боломжийг улам бүр боогдуулж байгаа юм.

*Сан Паулу

Бразилын энэ хотын цэвэр ус хадгалах савнууд дахь усны хэмжээ 2014 онд ерөө 3 хувь болсон. Үлдсэн цэвэр ус нь нүсэр хотыг ердөө 20 хоног хүрэхгүй хугацаанд л цэвэр усаар хангаж хүрэхээр болсон. Ийм эрх баригчид нь захын хорооллуудад цэвэр устай машин явуулах шаардлага гарсан. Зүгээр ч нэг явуулах бус харин замд нь дээрэмдүүлэхээс сэргийлэн цагдаагийн хамгаалалттай явуулах шаардлагатай болж байсан юм. Бразилд 2014-2017 онуудад болсон хүчтэй ган гачгаас болж энэ бүх байдал үүссэн гэж үздэг. Хотын төв усан сангууд дахь ус хэрэглэх боломжгүй болтол муудаж бохирдсон. Цаашид Амазонкийн ширэнгэн ойг тайрсан огтолсон хэвээр байвал Сан Паулу хот тун удахгүй ундны усгүй үлдэнэ гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байгаа.

*Бээжин

"Greenpeace East Asia"-ийн шинжээчид 2017 судалгаа явуулаад Бээжин хотын цэвэр усны 40 хувь нь унданд хэрэглэх боломжгүй болтлоо бохирдсон гэсэн дүгнэлт гаргаж байсан. Үүний дээр Бээжин хот жил 10 см-ын хурдтайгаар суулт өгч байгаа нь гүнийн усны хэрэглээг тун ээдрээтэй болгож байгаа. Иймд цэвэр усны гачигдалд орсон Бээжин нь өмнөд нутгаас цэвэр ус татах төсөлд асар их хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болсон. Гэвч хотжилт эрчимтэй явагдаж, хүн амынх нь тоо өссөөр тул яваандаа Бээжинг ундны усны ноцтой хомсдолтой тулгарна гэж үзэж байгаа аж.

*Бангалор

Энэтхэгийн энэ хотын захын дүүргүүд нь цэвэр усны шугам сүлжээнд холбогдоогүй. Байгалийн уснаас ундны усаа авч байдаг хорооллууд цөөнгүй тул түр зуурын ганц дайрахад л ямар ч цэвэр усгүй болно. Үүнээс болоод Бангалор хотод "усны мафи" гэж үзэгдэл бий болсон. "Усны мафи" нь алслагдсан дүүргийн оршин суугчдыг ундны усаар хангасны төлөө асар их төлбөр авч жирийн иргэдийг хохироодог болсон.

*Мельбурн

Австралийн түүхэнд гарсан хамгийн олон жил үргэлжилсэн ган гачиг буюу 1997-2009 оны "Их ган гачиг" Мельбурн хотын цэвэр усны хангамжид тун хүнд туссан. Цаг агаар аз болж өөрчлөгдсөнөөр хот хямралыг давж гарсан ч байдал таагүй хэвээр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Учир нь, хотын цэвэр усны ихэнх эх үүсвэрүүд нь ой модтой газар байрладаг. Харин ой модны хэмжээ сүүлийн үед ихээхэн багасахыг дагаад цэвэр усны нөөц ч хумигдаж байгаа.

*Лондон

Хур бороогоор алдартай Лондон хот цэвэр усны асуудалтай тулгарна гэдэг санаанд багтамгүй зүйл. Гэхдээ л бодит байдал тийм байна. Асар олон шалтгааны улмаас Лондон хот ундны усны хомсдолтой тулгараад эхэлсэн. Хотын хүн ам асар хурдацтай өсөн нэмэгдэхийг дагаа усны эх үүсвэрүүд их хэмжээгээр бохирдох болсон. Үүнээс болоод 25 жилийн дараа Лондон төдийгүй Англи улс тэр аяараа ундны усны цэвэр эх үүсвэргүй болно гэж мэргэжилтнүүд тооцоолоод байгаа аж.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Ice top" хамтлагийн дуучин Б.Оргил-Эрдэнийг 5-р сарын 5-нд сүүлчийн замд нь үднэ 5 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 6 цагийн өмнө
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ 6 цагийн өмнө
Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
“Odmundur production” “Media Group”-тэй хамтран ажиллахаар болжээ Өчигдөр
​ Монголын хөлбөмбөгийн холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэхээр болжээ Өчигдөр
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд уучлал гуйхгүй бол АН-ын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй Өчигдөр
"Судалгаа бөглүүлнэ" гэсэн нэрийдлээр 18 сая төгрөгөөр залилжээ Өчигдөр
Өнөөдөр 23 хүн төрийн дээд цол, одон, медалиар шагнууллаа Өчигдөр
​Тайландад гурван хүүхэд алга болсон гэдэг нь худал Өчигдөр
​Нийслэлийн цэрэг татлага 2-4-ний өдрүүдэд болно Өчигдөр
​Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
​Хотын даргыг нийслэлийн иргэд өөрсдөө сонгодог байх өргөдөлд 8655 иргэн гарын үсэг зуржээ Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох засварын ажил үргэлжилж байна Өчигдөр
Д.Амарбаясгалан: Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулдаг, гишүүд бүү эмзэг бай Өчигдөр
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг болно Өчигдөр
Пара жүдо бөхийн ДАШТ-д найман тамирчин зодоглоно Өчигдөр
​Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1035 боллоо Өчигдөр
Чуулганы хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Танилц: Өнөөдөр болох үйл явдлууд Өчигдөр