УВС, ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН АЙМГИЙН 12 СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРЫГ 4.9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ИЖ БҮРЭН ЗАСВАРЛАЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/24

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Япон Улсын сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн "Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах" төсөл 2016-2019 онд гурван жилийн хугацаанд хэрэгжүүлжээ.

Тус төслийн үр дүнг өнөөдөр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд танилцууллаа.

2016 оноос хэрэгжиж эхэлсэн Азийн хөгжлийн банкны "Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах" төслийн хүрээнд:

  1. Дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах,
  2. Дотуур байранд тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх,
  3. Дотуур байрны сургалт, хүмүүжил, хүнсний хангамжийн чанар, стандартыг боловсронгуй болгох,
  4. Салбарын төсөв санхүүгийн орчныг боловсронгуй болгох,
  5. Хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлжээ.

Увс, Говь-Алтай, Завхан аймгийн ерөнхий боловсролын 12 сургуулийн дотуур байрыг 4.9 тэрбум төгрөгөөр иж бүрэн засварлаж, тус аймгуудын 20 ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байранд сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичиг, гал тогооны тоног төхөөрөмж, хүүхэд хөгжлийн төвийн тавилга, цахилгаан хэрэгсэл, хөгжим тоглоом, хяналтын камерын иж бүрдлийг нийлүүлсэн байна.


Мөн дотуур байрны багш, жижүүр, тогооч, эмч, нягтлан бодогч, захирал, удирдлагуудыг чадваржуулах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж, сурагчдын сурах, хөгжих таатай орчныг бүрдүүлээд байна гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 37 минутын өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19