Украйны парламентын эрх баригч фракцын гишүүд авлига аваагүй гэдгээ батлан бүгд полиграфаар шалгуулахаар болжээ

О.Шүрэнцэцэг
2019/10/24

Украйны парламент аравдугаар сарын 19-нд үл хөдлөх объектыг үнэлэхэд авлига авах боломжийг үгүй хийх зорилготой №2047 дугаартай хуулийг батлах гээд чадаагүй явдал ихээхэн дуулиан тариад байна. Учир нь, энэхүү хуулийг парламентын дийлэнх олонх, Ерөнхийлөгч Зеленскийн талыг баримтлагч "Ард түмний зарц" фракцаас хэлэлцүүлэхээр өргөн барьсан, бусад фракцууд бүгд нийлж эсэргүүцсэн ч хууль гарцаагүй батлагдана гэж хүлээж байсан ч хоёр хүний санал дутагдсан тул ийнхүү баталж чадаагүй юм. Үүний дараа "Ард түмний зарц" фракцын хоёр гишүүн энэ хуулийг дэмжихгүйн төлөө тус бүр нь 30 мянган ам.доллар авсан тухай яриа тархсан.

Хариуд нь Парламентын Санхүү, татвар, гаалийн бодлого хариуцсан хорооны тэргүүлэгч, "Ард түмний зарц" фракцын гишүүн Д.Гетманцев нь Ерөнхийлөгчийн тамгын газарт хандан өөрийн фракцын бүх гишүүдийг худлыг мэдрэгч төхөөрөмж буюу полиграфаар шалгуулах хүсэлт гаргасан байна. Ерөнхийлөгч Зеленский ч өөрийн удирддаг "Ард түмний зарц" фракцын бүх гишүүдийг полиграфаар шалгуулахыг дэмжжээ.

Үүний дараа парламентын үнэмлэхүй олонх фракцын тэргүүн Д.Арахамия нь хэвлэлийнхэнтэй уулзахдаа "Манай нэг ч гишүүн мөнгө аваагүй гэдэгт итгэж байна. Энэ асуудлаар полиграфаар шалгуулахыг бүгд дэмжсэн нь үүнийг нотолж байгаа юм. Гишүүдэд авлига санал болгож байгаа хүмүүсийг сэжиглэж байгаа. Тийм хүмүүс шоронд суух ёстой. Гэхдээ одоо бусад фракцын гишүүдийг шийтгэхээс илүүтэйгээр өөрийн дундаас тэр хоёр хүнийг олж шийтгэх нь илүү чухал байна. Залуу гишүүд байгаа. Хуучин гишүүд "Ингэх хэрэгтэй, чи мэдэхгүй байна, туршлагагүй байна. Бид чамд заагаад өгье" гэж тэднийг яаж ийж байгаад ч ямар нэг бохир аргад сургах гэж дандаа оролддог. Одоо тийм хүмүүст хүчтэй сануулга өгч, гарыг цохиод авах хэрэгтэй" гэж мэдэгджээ. Үүнээс гадна Арахамия нь Украйнд полиграфын үр дүнг хүлээн зөвшөөрч ашиглах тухай хууль батлаагүй байгааг сануулсан ч "Полиграфаар шалгуулсан хариуны үнэн зөв нь 95-98 хувь байдаг. 2-3 хувийн алдах магадлалтай гэдэг бол хангалттай нарийвчлалтай төхөөрөмж юм" гэжээ.

Манай гишүүд...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18