​ТУРКИЙН КОМПАНИ ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМЫГ АНУ-ЫН КОЛУМБИ ТОЙРГИЙН ШҮҮХЭД ӨГЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/24

Туркийн "Entes industrial plants, construction and erection contracting" (Entes) компани нь Киргизийн Зам тээврийн яамыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж 25 сая доллар нэхэмжлэн АНУ-ын Колумби тойргийн холбооны шүүхэд хандсан байна. Америкийн шүүхээс Туркийн компанийн нэхэмжлэлийг хэсэгчлэн зөвшөөрсөн ч Киргиз улсыг бүхэлд нь хариуцагчаар татаж болох эсэх асуудлыг хараахан шийдээгүй байгаа аж.

Туркийн "Entes" компанийг Киргизийн Засгийн газар 1999 онд Бишкек — Ош чиглэлийн 620 км замыг сайжруулан засах төслийн гүйцэтгэгчээр хөлслөн авсан. Тухайн үедээ замыг сайжруулан шинэчлэх ажлыг гүйцэтгэсний дараа 52 тэрбум доллар өгөхөөр тохиролцсон байж. Ажлын гүйцэтгэлд гурван жилийн хугацаа өгсөн ч Киргизийн улс төрийн байдалд тогтворгүй болсон, цаг агаарын өөрчлөлт гарсан, материал дутагдсан зэрэг нөхцөлийн улмаас замыг 2005 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан. Гэтэл хэтэрсэн хугацаанд Туркийн компани нь төлөвлөж байснаасаа 23 сая доллароор илүү зардал гаргасан гэж үзээд түүнээ Киргизийн Зам тээврийн яамнаас гаргуулахаар заргалдаж эхэлсэн байна.

Киргизийн Засгийн газар энэ мөнгөний багахан хэсгийг нь барагдуулахыг зөвшөөрсний дараа Киргизийн арбитрын шүүхэд хандахад Зам тээврийн яамыг Туркийн компанид 16,6 сая доллар төлөх ёстой гэсэн байна. Иймд Туркийн компани нь үлдсэн мөнгийг ОХУ дахь Киргиз улсын өмчийг хураан борлуулах замаар барагдуулах ёстой гэж үзээд Москвагийн арбитрын шүүхэд хандсан ч Оросын шүүх нь Киргизийн Зам тээврийн яам ба Киргиз улс хоёр нь хуулийн хоёр өөр этгээд гэж үзээд Туркийн компанийн заргыг хэрэгсэхгүй болгож.

Үүний дараа Туркийн компани Канад улс дахь Киргиз улсын өмчийн хураан зардлаа барагдуулахаар Онтарио хотын дээд шүүхэд хандахад тэндээс мөн л нэхэмжлэлийг бүхэлд нь бус зөвхөн тодорхой хэсгийг барагдуулах нь зөв гэж шийдэж. Иймд Туркийн компани нь Америкийн Колумби тойрог дахь Киргиз улсын өмчийг хураах замаар үлдсэн мөнгөө гаргуулахаар шүүхэд хандаад байгаа нь энэ аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18