​ЭТИОП УЛС ОЙРЫН 10 ЖИЛИЙН ДОТОР ЦӨМИЙН ЦАХИЛГААН СТАНЦТАЙ БОЛНО

О.Шүрэнцэцэг
2019/10/24

Оросын Сочид болж байгаа "Орос - Африк" чуулга уулзалтын үеэр Этиоп улсын Инноваци ба технологийн сайд Мекурия Кума нь улсаа 10 жилийн дотор бага хүчин чадалтай цөмийн цахилгаан станц барих төлөвлөгөөтэй байгааг албан ёсоор мэдэгдсэн байна. Чуулга уулзалтын үеэр Этиоп нь Оростой цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Энэ гэрээний хүрээнд бага хүчин чадалтай цөмийн реактор хоёрыг байгуулахаар төлөвлөөд байгаа аж. МАГАТЭ-ийн стандартаар 300 мегаватт ба түүнээс бага хүчин чадалтай цөмийн реакторыг бага хүчин чадалтайд тооцдог.

Үүнтэй зэрэгцээд Этиопын нутгаар урсдаг Нил мөрний эх дээр "Сэргэн мандалт" нэртэй усан цахилгаан станц барих асуудал нэлээд хурцдаад байгаа бололтой. Нил мөрний эх дээр том усан цахилгаан станц барих Этиопын төлөвлөгөөг урсгалын доогуур байрласан Египет, Судан улсууд эрс эсэргүүцэж байгаа юм. Байдал нэлээд ярвигтай, асуудлыг цэргийн хүчээр шийдэж магадгүй тухай ч яригдаж байгаа. Иймд Этиопын парламентын гишүүд саяхан Ерөнхий сайдаасаа үүнтэй холбоотойгоор УЦС барихыг зогсоох талаар лавлахад "Этиоп нь Судан ба Египетийн ард түмэн ба Засгийн газарт хохирол учруулахыг огтхон ч санаархаагүй. Харин өөрийн байгалийн нөөц баялгаас ашиг олохын тулд усан цахилгаан станцын даланг барьж байгаа. Далан барих ажил нэгэнт эхэлсэн бөгөөд одоогоор урсгалын доогуур байрласан орнуудад ноцтой хохирол учруулаагүй байна" гэжээ. Цаашлаад УЦС барихтай холбоотой асуудал нь Этиоп ба Египетийн харилцааны амин чухал асуудал болох хэмжээнд хүртэл ноцтой болоогүй гэдгийг онцлоод удахгүй Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттахом ас-Сиситэй энэ тадаар уулзах гэж байгаагаа хэлсэн байна. Мөн Египет улс нь Этиопын ногоон хөгжлийн стратегийг дэмжвэл хожно гэдгийг онцлоод "Өөр арга байхгүй. Дайн бол шийдэл биш. Шаардлагатай гэж үзвэл Этиоп улс сая сая хүнийг дайчилж чадна. Этиоп улсыг далан барихад ямар ч хүч саад болж чадахгүй" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18