Н.БАЯРТСАЙХАН: МОНПОЛИМЕТ ХХК-ИЙН 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЭРСДЛИЙН САНГААС ХААСАН НЬ ҮНЭН, ГЭХДЭЭ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ДАГУУ

Н.Мижидмаа
2019/10/23

Баримт сөхье. 2016 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 230 дугаартай шийдвэр гаргажээ. Шийдвэрийн товч нь, Монголбанк /Улсын төв банк/ Ц.Гарамжавын Монполимет ХХК-иас 10.615.924.551 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн хэргийг шийдвэрлэсэн тухай.

Яагаад Монголбанк Ц.Гарамжав захиралтай /хоёр байгууллага гэрээ хэлцэл хийх үед Ц.Гарамжав Монполиметийн захирал байсан/ Монполимет ХХК-иас арван тэрбум төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган хандах болов...

Ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуулиар тунхагласан байгалийн баялаг болох АЛТ-ыг газар ухаж авах үндсэн ажил эрхэлдэг Монполимет ХХК Монголбанктай 2001-2007 оны хооронд алтны үнийн огцом өөрчлөлтөөс сэргийлэх гэсэн нэрэн дээрээ сайхан харагдах зорилготой ч нэдэр дээрээ аль аль нь үүргээ биелүүлээгүй үлдсэн гэрээ хэлцэл байгуулжээ. Нэгэнт байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж Монголбанкинд дээрх арван тэрбум /10.615.924.551/ төгрөгийн хохирол учирч, маргаан үүссэн байдаг. Хоёр тал зохицож чадаагүй учир Монголбанк уг өр төлбөртэй холбоотой хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь энэ юм.

Шүүхийн шийдвэр хэний талд гарсан нь үнэхээр хачирхалтай. Энэ хэрэгт Монполимет ХХК ялж, 10 тэрбумын төлбөрийг нь Монголбанк Болзошгүй алдагдлын нөөц сангаасаа хааж, Ерөнхийлөгч нь тэнцлийн гадуур бүртгэх гүйлгээ хийх үүргийг ажилтнууддаа өгснөөр хэрэг маргаан шувтарчээ. Гэхдээ, 2017 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Ажлын хэсэг гарч, Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт зэргийг шалгаад нуун дарагдуулаад өнгөрнө гэж найдсан дээрх хэрэг явдлыг мэджээ. Энэ үед Ц.Гарамжав УИХ-ын танхимд эрхэм гишүүн болон морилчихоод байсан учир эл мэдээллийг олон нийтэд хүргэхгүйн тулд Ажлын хэсгийн зарим гишүүдтэй тулж ажиллан, Ажлын хэсгийн хэвлэлийнхэнд хийх мэдээллээс хасуулж чадсан байдаг. Гэвч худал хуурмаг нэгэн цагт заавал илэрдгийн жишгээр Монполимет ХХК-ийн захирал байхдаа Ц.Гарамжавын 10 тэрбумын өрөө ард түмэнд зориулагдах учиртай мөнгийг хадгалдаг нөөц сангаас хаалгаж чадсан хэрэг явдлын баримтыг УИХ-ын Ажлын хэсгийн зарим шударга гишүүд ил болгосон юм. Энэ тухай өмнө нь хэвлэл мэдээллээр, мэдээллийн зарим сайтуудаар нийтийн хүртээл болсон ч дараа нь устгуулсан байдаг. Хэний гар үүнийг зохион байгуулсан нь ойлгомжтой.

Уншигч та бүхэнд Монголбанк хохирлоо барагдуулахаар ШҮҮХ-д хандсан хэрнээ яагаад заргаа авч чадаагүй, Монполимет ХХК-ийн талд хэрэг шийдэгдсэн талаар мэдээллийг мөн хүргэе.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 230 дугаартай шийдвэрт Монполимет ХХК –иас 10.615.924.551 төгрөг гаргуулах Монголбанкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэсэн байна. Яагаад гээч, ердөө л ХЭРГИЙГ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН үндэслэлээр.

Шүүх хуулийн дагуу гэсэн үндэслэлээр хэргийг ингэж шийдсэн ч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхийг нь Монголбанкинд нээлттэй үлдээжээ. Гэвч энэ эрх, боломжоо Монголбанк эдлэхийг хүссэнгүй, шуудхан л 10 тэрбумын хохирлоо Болзошгүй алдагдлын нөөц сангаасаа хааж орхисон нь цаанаа нэгийг өгүүлэх бус уу.

Шүүхийн албан ёсны сайт дээр байгаа мэдээлэл.

http://new.shuukh.mn/irgenanhan/30369/view?fbclid=...

Жирийн иргэдэд ийм боломжийг тус банк олгох байсан уу. Энэ асуултыг уншигч та өөрөөсөө асуугаад үз.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18