АМЕРИКИЙН КОНГРЕССЫН ДООД ТАНХИМ РОДЧЕНКОВЫН ХУУЛИЙГ БАТЛАВ

Н.Мижидмаа
2019/10/23

Спортын тэмцээн уралдааны үеэр давуу байдал олж авахын тулд сэргээш хэрэглэхэд хүн ял шийтгэл ногдуулж байх тухай хууль буюу "Родченковын хууль" гэгчийг АНУ-ын Конгрессын доод танхим баталсан байна. Энэ хуулиар спортын том уралдаан тэмцээнд оролцохдоо давуу байдал олж авахын тулд допинг хэрэглэсэн нөхцөлд 1 сая доллароор торгож, 10 хүртэл жил хорих ялаар шийтгэж байх юм. Одоо энэ хуулийг Сенат баталгаажуулж, дараа нь Ерөнхийлөгч гарын үсэг зурах ёстой.

Гэвч Америкийн энэ хуулийг дэлхийн бусад улс орнууд эрс эсэргүүцэж байгаа юм. Учир нь, шинэ хуулийн дагуу Америкийн тамирчин оролцсон л бол тэмцээн аль улсад явагдсанаас үл хамаараад шууд Америкийн хуулийн үйлчлэх хүрээнд багтаж, зөрчсөн гэж үзсэн хүмүүсийг Америкийн хууль хяналтынхан шалгаж, Америкийн шүүхээр шүүх нөхцөл бүрэлдэнэ үзэж байгаа юм байна.

"The Rodchenkov Anti-Doping Act" хуулийг 2018 оны арванхоёрдугаар сард Конгресст өргөн барьсан бөгөөд Олон улсын допингийн эсрэг агентлагт ОХУ-ын удирдлагын зүгээс тамирчдадаа давуу эрх олгохоор сэргээшний шинжилгээг нуун далдалж байгаа тухай мэдээлэл өгсөн ГригорийРодченковын нэрээр нэрлэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18