ГЕРМАНД ФЕРМЕРҮҮД ЭСЭРГҮҮЦЭН ТРАКТОРЫН ЖАГСААЛ ХИЙЖ БАЙНА

Н.Мижидмаа
2019/10/23

Германы Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт авах гэж байгаа арга хэмжээнд дургүйцсэн фермерүүд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа тухай "DW" суваг мэдээлж байна. Германы Засгийн газар нь байгаль, ан амьтад, түүний дотор шавжийг хамгаалахад чиглэсэн багц хууль батлах гэж байгаа юм. Ийм олон хууль баталбал хөдөө аж ахуйн салбарт хэвийн ажиллах боломжгүй болно гэж Германы фермерүүд үзсэн байна. Эсэргүүцэл илэрхийлсэн фермерүүд трактороо хөдөлгөөн том хотуудын гудамж талбайг хааж, жагсаал хийсэн байна. Тухайлбал, Бонн хотноо гэхэд 10 мянган фермер, 2000 орчим трактор оролцон жагсаал болсон. Үүнтэй яг адил арга хэмжээг фермерүүд Берлин, Вюрцбург, Байройт, Эрфурт, Рендсбург, Ганновер, Ольденбург, Штутгарт, Фрейбург, Лейпциг, Гёрлиц зэрэг хотуудад зохион байгуулсан байна. Тухай бүрд фермерүүд трактороор зам хааж, том хотуудын гудамж талбайн хөдөлгөөнд ихээхэн гацаа үүсгэсэн байна.

Ийм өргөн хүрээтэй эсэргүүцлийн арга хэмжээний дараа холбогдох яам, албадын дарга нар фермерүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, уулзаж хэлэлцээ хийх боломжийн талаар яриад эхэлсэн байна. Тухайлбал, Хөдөө аж ахуй ба хүнсний сайд ЮлияКлёнкэр нь эсэргүүцэл илэрхийлж байгаа фермерүүдийн санаа зовж байгааг ойлгож байгаагаа мэдэгдээд тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах тухай мэдэгдэж. гэхдээ Хөдөө аж ахуйн салбарт бүх үйл ажиллагааг байгаль орчин, ан амьтан, шувуу шавж бүгдэд ээлтэй байдлаар явуулдаг болгон өөрчлөх цаг ирээд байгааг онцолжээ. Мөн Хүрээлэн буй орчин ба цөмийн аюулгүй байдлын сайд СвеньяШульце нь фермерүүдийн үйл ажиллагаанаас болоод нугын шувуудын тоо эрс цөөрч байгааг сануулаад тариачид, фермерүүдэд туслалцаа үзүүлэх талаар хэлэлцээ хийхэд бэлэн ч ирээдүйд фермийн үйл ажиллагааг байгаль орчинд ээлтэйгээр явуулах ёстой гэдгийг бас онцолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18