ТУРК ЭНХИЙН БУЛАГ АЖИЛЛАГААГАА ЗОГСООЛОО

Н.Мижидмаа
2019/10/23

Өчигдөр Туркийн Ерөнхийлөгч Эрдоган ОХУ-ын Сочид айлчлан Ерөнхийлөгч Путинтэй бараг 5 цагийн турш хэлэлцээ хийсний эцэст "онц сайн" тохиролцоонд хүрсэн тухайгаа мэдэгджээ . Туркийн Ерөнхийлөгч "150 цагийн дотор "Өөрийгөө хамгаалах хүч"-ний бүлэглэлүүд 30 км-ийн бүсийн цаана гарна. Энэхүү хугацааг маргааш 12 цагаас эхлэн тоолж эхэлнэ. Гаргаж өгсөн 150 цаг өнгөрсний дараагаар "Энхийн булаг" ажиллагаа явагдсан газраас өрнөд ба дорнод чиглэлүүдэд Турк ба Оросын цэргийн эргүүлүүд явж эхэлнэ. Эргүүлүүд Туркийн хилээс 10 км хүртэл гүн дэх Сирийн нутаг дээр явагдах болно" гэсэн байна.

Ингэснээр курдуудыг шахан хөөх явцад Туркийн арми нь Орос ба Сирийн Засгийн газрын армитай зэвсэгт мөргөлдөөн хийх эрсдэлгүй болж байгаа бололтой. Үүний өмнө буюу аравдугаар сарын 22-нд Эрдоган нь АНУ-ын Сирийн талаар өгсөн амлалтаа биелүүлсэнгүй гэж буруутгаж байсан юм. Америкчууд Туркийн армийн "Энхийн булаг" ажиллагаагаа 5 хоног түр зогсоо гэж ятгаад, энэ хооронд курдын зэвсэгт бүлэглэлүүдийг Туркийн хилээс 30 км-ийн зайтай бүсээс гаргана гэж амласан юм. Эрдоган нь Вашингтон амлалтаа биелүүлээгүй тул Туркийн арми алан хядагчидтай тэмцэхэд шаардлагатай арга хэмжээг авч магадгүй гэж мэдэгдэж байсан. Гэтэл "Reuters" агентлаг нь Сирийн зүүн хойд нутгаас курдуудыг гарсны дараа Туркийн арми "Энхийн булаг" ажиллагаагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байгаа тухай мэдээлсэн байна. "Reuters"-ын мэдээгээр Америкийн тал нь курдуудыг шаардлагатай хол зайнд хүртэл ухарсан гэдэгт Туркийн эрх баригчдыг итгүүлсэн тул Батлан хамгаалахын сайд нь "Энхийн булаг" ажиллагааг явуулах шаардлагагүй болсон гэж мэдээлсэн аж.

Туркийн "Энхийн булаг" ажиллагааг зогсоож курдуудыг хүн ялагдал, олон мянган хүнээ алдахаа аварсан баатар болсон улс хэн бэ гэдэг уралдаан яваад эхэлсэн бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18