СУРАГЧДЫН АМРАЛТЫГ ТОХИОЛДУУЛАН ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА

Н.Мижидмаа
2019/10/23

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт энэ сарын 28-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эхчүүдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:

Бага насны хүүхдийг өндөрөөс унаж бэртэхээс сэргийлэх чиглэлээр:

  • 1.Цонх, тагт, салхивчинд зориулалтын хамгаалалт хийлгэх,
  • 2.Цонх, тагт, салхивчны дэргэд хүүхдэд авирах боломжтой ор, сандал болон бусад эд зүйлсийг байршуулахгүй байх,
  • 3.Бага насны хүүхдэд цонх, тагтыг онгойлгох боломжгүй зориулалтын түгжээгээр түгжих,

Ахуйн хүрээний осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

  • 1.Халуун тогоотой хоол, цай, буцалсан усыг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах,
  • 2.Шүдэнз, асуугуур зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах,
  • 3.Гэрийн орчинд зуух, пийшин ашигладаг бол тусгаарлалт хамгаалалт хийх,
  • 4.Өрхийн хэрэглээнд газ, хийн түлш ашигладаг бол хий алдалтаас урьдчилан сэргийлэх мэдрэгч, дохиолол суурилуулах,
  • 5.Цахилгааны утас, залгуур зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах, шаардлагатай тохиолдолд хамгаалалт хийх,
  • 6.Хүүхдийн гар хүрэх газарт хутга, заазуур, хайч зэрэг хурц ирмэгтэй зүйлсийг байрлуулахгүй байх,

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

  • 1.Бага насны хүүхдийг явганаар авто замын хөдөлгөөнд оролцуулахдаа харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гаргахгүй байх, заавал гараас нь хөтөлж ногоон гэрлээр, цагаан гарцаар зам хөндлөн гаргаж хэвшүүлэх,
  • 2.Бага насны хүүхдийг автомашинтайгаар замын хөдөлгөөнд оролцуулахдаа хүүхдийн насанд тохирсон зориулалатын суудал өндөрлөгч, суудалд суулганхамгаалах бүсийг зүүж хэвших,
  • 3.Унадаг дугуй, скүүтэр, ролик унахдаа хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч өмсгөж сургах, авто замын хажууд тоглуулахгүй байх,

Бусад:

  • 1.Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр ганцаараг нь гэрт үлдээхгүй байх, шаардлагатай тохиолдолд хажуу айл болон хөршдөө захиж үлдээх,
  • 2.Хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр траншейний нүх, хүүхдэд аюул учруулж болзошгүй барилга, хашаа гэх мэтийн зүйлийн дэргэд тоглож, наадахгүй байх тал дээр анхааруулах,
  • 3.Бага насны хүүхдэд хүний нүдэнд тусахуйц эд зүйлс хэрэглүүлэхээс аль болох зайлсхийх, дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллах,
  • 4.Эцэг, эхийн зөвшөөрөлгүй танихгүй хүнтэй ярих, дагаж явахгүй байх, тэднээс ямар нэгэн бэлэг, эд зүйл авахгүй байх тал дээр анхааруулах,
  • 5.Бага насны хүүхдийг хаагуур, хэнтэй нийлж, юу хийж явж байгаа талаар мэдээлэлтэй байх, эцэг эхчүүд үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх,
  • 6.Төөрөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагчийн гар утасны дугаарыг цээжлүүлэх,
  • 7.Бага насны хүүхдэд насных нь онцлогт тохирсон кино, контентыг үзүүлж, ярилцаж байх,
  • 8.Сурагчдын амралт эхэлж интернет цахим тоглоомын газраар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгддэг учир цагийн үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр гэр бүлийн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авах,

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРЫН

ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18