ХАЙРЛА СЭДЭВТ ФОТО ЗУРАГ, ШТОРКНЫ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Хайр гэдэг бидний эргэн тойронд маш олон хэлбэрээр орших мөртлөө яг тийм гээд тодорхойлохын аргагүй нандин мэдрэмж, дэлхийн хэл билээ. Гэр бүлээ, найз нөхдөө, хайртай хүнээ, байгаль орчноо хайрлах хайр зэрэг маш олон төрөлд хуваагдан эерэг, нандин, сайхан мэдрэмжүүдийг бидэнд өгч байдаг. Харин бид яг одоо тулгамдаж буй нийгмийн олон асуудал, ахуйдаа түүртэн эдгээр сайхан мэдрэмж, эерэг үйлдлүүдийг бид биедээ байнга илэрхийлэхгүй, анзаарахгүй байх нь олонтаа.

Тиймээс Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны зүгээс нийгэмд эерэг мессежийг түгээх, эерэг давалгааг бий болгох үүднээс "Хайрла" аяны хүрээнд фото зургийн болон шторкны уралдааныг олон нийтийн дунд зарлаж байна. Тус уралдаан нь 18-35 насны хэн бүхэнд нээлттэй бөгөөд тавигдах шаардлагын хувьд оюуны өмчийн эрхийг зөрчөөгүй байх, шторкны хувьд 2 минутаас хэтрэхгүй байх гэсэн шаардлагуудыг л тавьж буй юм. Шагналын сангийн хувьд фото зургийн төрөлд тэргүүн байр 1,5 сая төгрөг, видео шторкны төрөлд тэргүүн байр 3,5 сая төгрөгийн эзнээр тодрох юм. Зохион байгуулагчдын зүгээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулж үзэсгэлэн гаргах, олон нийтэд нээлттэй байдлаар шалгаруулалт хийхээр төлөвлөж байна. Та тус уралдаанд оролцох хүсэлтэй бол өөрсдийн бүтээлээ 2019 оны 11 дүгээр сарын 01-ний дотор [email protected] хаягаар ирүүлэх бөгөөд бүтээл тус бүрийг "Хайрла" аяны фэйсбүүк пэйж дээр байрлуулна. Бүтээлийн ангилал тус бүрээс хамгийн өндөр хандалт авсан 15 бүтээлийг мэргэжлийн шүүгч нарын бүрэлдэхүүнтэй баг шалгаруулж, шилдэг оролцогчдыг шагнаж урамшуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77115006 утсаар лавлана уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 44 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 59 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19