ХЯТАД МАЯГИЙН ЗАХИАЛГАТ АЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭГЧДЭД ЯЛ ОНООЖЭЭ

8 цагийн өмнө

Интернэтэд "хамгийн Хятад маягийн гэмт хэрэг" гэж алдаршсан дуулиант хэргийн оролцогчдод Хятадын шүүхээс ял оноосон байна. "Хятад маягийн захиалгат аллага" гэж нэрлэж болохоор энэ ээдрээтэй хэрэг бүр 2013 онд эхэлсэн түүхтэй аж. Тухайн үед Наньин хотын тойрогт амьдарч байсан Тан Юхуэй гэгч үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг хүн Вей овогт өрсөлдөгчөө хөнөөлгөхөөр алуурчин хөлсөлжээ. Вэй овогт нь Тан Юхуэйг шүүхэд өгч зарга үүсгэн үйлийг нь үзсэн болохоор тэгсэн юм байна.

Тан Юхуэй нь СиГуаньгань гэгчид 2 сая юань өгч, Вей овогтын зураг хаяг, бүх бичиг баримтын хуулбар зэргийг өгөөд хөнөөлгөхөөр тохиролцсон байна. Гэтэл СиГуаньгань2 сая юаниар хүний амь хөнөөх нь багадна гэж үзсэнээр хамаг ээдрээ эхэлж. Си овогт нь авсан мөнгөнийхөө талыг нь аваад үлдсэн талаар нь МоТяньсян нэртэй өөр нэг хүн хөлслөн Вэй овогтыг хөнөөлгөхөөр болжээ. Си хөлснийхөө талыг авсан хэдий ч захиалагч дээрээ ахин очиж нэмэлт сая юань нэхсэн ч амжилтад хүрээгүй байна.

Энэ зуур МоТяньсян нь авсан 1 сая юанийнхаа 730 мянгыг нь халааслаад, үлдсэн 270 мянгаар нь гурав дахь хүнийг хөлслөн Вэй овогтыг хөнөөлгөхөөр явуулж. Гэтэл нөгөөх нь ийм мөнгөөр хүний амь хөнөөхгүй гэж шийдээд авсан мөнгөнөөсөө 70 мянгыг нь аваад 200 мянгаар нь дөрөв дэх алуурчныг хөлсөн Вэй рүү явуулсан. Тэгтэл дөрөв дэх алуурчин нь 100 мянган юаниар тав дахь хүнийг хөлслөн Вэйгийн араас явуулжээ. Нөгөө хүн нь 100 мянгаар яав ч хүний аминд хүрэхгүй гэж шийдээд шууд Вэйтэй холбогдоод нэмж мөнгө төлөөд үхсэн болж жүжиглэх санал тавьсан байна. Вэй харин зарчимч хүн байсан тул шууд цагдаагийн газар очиж мэдэгдэл өгснөөр адармаатай захиалгат аллагын хэрэг төгсгөл болжээ. Цагдаа нар энэхүү гинжин цуваанд орсон зургаан хүнийг бүгдийг нь саатуулсан байна. Шүүхээс гол захиалагчид 5 жил хорих, эхний хөлсний алуурчинд 3 жил 6 сар, хоёр ба гурав дахь хөлснийхөнд тус бүр 3 жил 3 сар, дөрөв дэхэд 3 жил, тав дахид нь 2 жил 7 сар хорих ял оноожээ.

Эхний захиалгаас хойш тав дахь хүн хүртэл бүтэн жил тойрсон байсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18